“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Гүний уурхайн босоо амны хүн хүч, материал тээвэрлэлт төлөвлөлтийн цахим систем нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна,
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Нийлүүлэгч нь гүний уурхайн босоо амны хүн хүч, материал тээвэрлэлт төлөвлөлтийн цахим системийг доорх хоёр хувилбараар ханган нийлүүлнэ:
Хувилбар #1
Системийн нэр | Тээвэрлэлтийн үйл ажиллагааны цахим төлөвлөлтийн систем | |
Гарах үр дүн | Системийн бүрдэл хэсэг ба онцлог | 1. Босоо амны хүн тээврийн клетьний цагийн хуваарь гаргалт ба төлөвлөлт 2. Клетьний цагийн хуваарь бүртгэх, хянах систем 3. Ажилчдын зорчих захиалгын хуваарь гаргалт 4. Үзлэг шалгалт, засвар үйлчилгээний удирдлага 5. Тайлан гаргалт ба дүн шинжилгээ 6. Зөөврийн төхөөрөмжөөс нэвтрэх, ашиглах боломж 7. Удирдлагын боломжууд: (Хэрэглэгчийн удирдлага, Сануулгын удирдлага, Батлах үйл явцын удирдлага) 8. Одоо байгаа нэвтрэлт хяналтын системүүдтэй уялдаж ажиллах боломж |
Хэрэглэгчийн дэмжлэг, үйлчилгээний шаардлагууд | 1. Нийлүүлэгч нь техникийн өндөр ур чадвартай, туршлагатай багтай, хэрэгжилтийн явц болон системийн байнгын хэрэгцээ шаардлагыг дэмжиж ажиллах чадавхтай ёстой.
2. Дараах нөхцлийг бүрдүүлсэн Үйлчилгээний чанарын түвшний иж бүрэн гэрээг байгуулна: |
Хувилбар #2
Системийн нэр | Тээвэрлэлтийн үйл ажиллагааны цахим төлөвлөлтийн систем + Материалын удирдлагын систем | |
Гарах үр дүн | Системийн бүрдэл хэсэг ба онцлог | 1. Босоо амны клетьний цагийн хуваарь гаргалт ба төлөвлөлт 2. Клетьний цагийн хуваарь бүртгэх, хянах систем 3. Ажилчдын зорчих захиалгын хуваарь гаргалт 4. Материал зөөвөрлөх хүсэлт 5. Гүний уурхайн материал бүртгэх, хянах систем 6. Үзлэг шалгалт ба засвар үйлчилгээний удирдлага 7. Тайлан гаргалт ба дүн шинжилгээ 8. Зөөврийн төхөөрөмжөөс нэвтрэх, ажиллуулах боломж 9. Удирдлагын боломжууд: (Хэрэглэгчийн удирдлага, Сануулгын удирдлага, Батлах үйл явцын удирдлага) 10. Бараа материалын нөөцийн удирдлага 11. Одоо байгаа нэвтрэлт хяналтын системтэй уялдаж ажиллах боломж |
Хэрэглэгчийн дэмжлэг, үйлчилгээний шаардлагууд | 1. Нийлүүлэгч нь техникийн өндөр ур чадвартай, туршлагатай багтай, хэрэгжилтийн явц болон системийн байнгын хэрэгцээ шаардлагыг дэмжиж ажиллах чадавхтай ёстой.
2. Дараах нөхцлийг бүрдүүлсэн Үйлчилгээний чанарын түвшний иж бүрэн гэрээг байгуулна: |
Оролцогчид аль нэг эсвэл хоёр хувилбараар тендерт оролцох сонирхол ирүүлэх боломжтой.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 07-р сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР