“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит болон туршлагатай компаниудыг Гүний уурхайн барилга угсралтын дэмжлэг үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Гүний уурхайн барилгын угсралтын дэмжлэг үйлчилгээний ажлын цар хүрээнд дараах ажлууд багтах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Тусгаар ажил 1: Төмөр хийц бүтээц, шугам хоолойн ажил
- Төмөр хийцийн ажил
- Механик тоног төхөөрөмж, шугам хоолойн ажил
- Галын болон уурхайн дэд бүтцийн угсралт суурилуулалт, шинэчлэл, өөрчлөлт
- Агааржуулалтын системийн агаар тусгаарлах хаалганууд
- Агааржуулалтын системийн агаар тусгаарлах хана, тоосны хөшиг
- Суурин хоргодох байрны байгууламжууд
- Хоолны өрөө, оффис, агуулах, сургалтын байгууламжууд
- Уурхайн ус тунгаагуурын барилгын ажил.
- Тусгаар ажил 2: Барилгын ажил
- Өгсүүр өрөмдлөгийн машины суурь бетоны ажил
- Хүдэр буулгах цооногийн хамгаалалтын хашлага, ирмэгийн хамгаалалт
- Аюулгүй булангийн бетон суурь
- Цахилгааны дэд станцын бетон суурь
- Барилгын нэмэлт ажлууд.
- Тусгаар ажил 3: Уурхайн барилгын ажлын бэхэлгээний боолт хийх
- Тусгаар ажил 4: Цахилгаан, нарийн хэмжүүрийн угсралт суурилалт, туршилт хийх
- Тусгаар ажил 5: Ерөнхий ажиллах хүчин.
Ажлын цар хүрээнд тусгагдсан Тусгаар ажлуудад багтах нэмэлт ажлууд:
- Төслийн удирдлага, зохион байгуулалт
- Инжерийн зураг төсөл
- Хүний нөөцийн удирдлага
- ЭМААБО-ы удирдлага
- Тайлан төлөвлөгөө
- Сургалт хөгжлийн төлөвлөгөө болон хэрэгжилт
- Чанарын хяналт, баталгаажуулалт (ЧХ, ЧБ)
- Ашиглалтад оруулах үйл ажиллагааны дэмжлэг
- Материал зохицуулалт
- Ажлын байрны эмх цэгц, хог хаягдлын менежмент.
Гэрээт үйлчилгээ үзүүлэгч нь эдгээр ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх үйлчилгээ, ажиллах хүч, удирдлага зохион байгуулалт, тусгай зөвшөөрлөөр хангах бөгөөд Гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу ажлыг хийж гүйцэтгэнэ.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү. Дахин ирүүлэх шаардлагагүй.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Сонирхсон ажлын чиглэлээр авсан тусгай зөвшөөрлүүд (хуулбар)
- Бусад холбогдох бичиг баримтууд.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 6-р сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР