“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Гурван талт зөвлөлийн хараат бус Нарийн бичгийн газрын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Гурван талт зөвлөл (ГТЗ) нь Оюу Толгой төслийн нөлөөлөлд өртсөн малчдын гаргасан гомдлыг харилцан тохиролцож шийдвэрлэх зорилгоор 2015 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд малчид Дэлхийн Банкны дэргэдэх Эрх зүйн хяналт, зөвлөгөө, омбудсмений газарт хандаж албан ёсоор гомдол гаргасан юм.
Үүний үр дүнд гомдлыг барагдуулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг агуулсан Малчдын гомдол барагдуулах (МГБ) 1 ба 2-р гэрээг Ханбогд сумын орон нутгийн захиргаа, малчдын болон Оюу Толгой ХХК-ны төлөөллөөс бүрдсэн гурван тал хамтран байгуулсан болно. ГТЗ-ийн үндсэн зорилго нь дээрх гэрээнд заасан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах явдал бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааг Дүрэм болон холбогдох бусад журмаар зохицуулдаг.
ГТЗ-ийн дүрмийн дагуу ГТЗ-ийн төлөвлөсөн үйл ажиллагааг саадгүй хэрэгжүүлэх, засаглал, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий бие даасан нарийн бичгийн газартай байж болохоор заасан. Иймд ГТЗ -ийн МГБ 1 ба 2-р гэрээг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх хараат бус нарийн бичгийн ажилтан, мөн зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хурлыг удирдан чиглүүлэх гүйцэтгэх ажилтан бүхий байгууллагыг Нарийн бичгийн газраар сонгон шалгаруулж ажиллуулна.
ГТЗ нь Малчдын гомдол барагдуулах хоёр гэрээг 2025-2027 онуудад бүрэн хэрэгжүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ богино хугацаанд чанартай биелүүлэхийн үүднээс тус зөвлөлийн үйл ажиллагааг тогтмол, чанартай зохион байгуулж ажиллах мэргэжлийн хурал удирдан чиглүүлэгч, нарийн бичгийн ажилтны дэмжлэг авах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү Нарийн бичгийн газар нь дараах зорилготой ажиллана. Үүнд:
- ГТЗ-ийн Удирдах нэгжийн гишүүдийн ГТЗ-эд хуралдаанд үр дүнтэй оролцох боломжоор хангах,
- ГТЗ-ийн засаглал, үйл ажиллагааг ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх (мэдээ мэдээлэл ба аудит),
- Малчдын гомдол барагдуулах гэрээний заалтыг үр дүнтэйгээр бүрэн хэрэгжүүлэхийн тулд ГТЗ-ийн гишүүд болон төсөл хэрэгжүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх,
- Сайн туршлагаа бусадтай хуваалцаж сумын тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулах зэрэг болно.
Нарийн бичгийн газрын баг нь хамгийн багадаа нарийн бичгийн ажилтан, хурал удирдан чиглүүлэгч гэсэн хоёр гишүүнтэй байх бөгөөд нарийн бичгийн ажилтан нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлаж, ажлын ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Ажилтанд тавигдах шаардлага:
Нарийн бичгийн ажилтан:
- Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавар ба түүнээс дээш зэрэгтэй байх,
- 3-аас дээш жил бичиг баримт боловсруулах, архивлах чиглэлээр ажилласан туршлагатай байх,
- Уян хатан дасан зохицох чадвартай байх,
- Багаар ажиллах чадвартай байх,
- Төслийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийх чадвартай байх,
- Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвартай байх,
- МS хэрэглээний программ дээр ажиллах бүрэн чадвартай байх,
- Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны ур чадвартай байх.
Хурал удирдан чиглүүлэгч:
- Олон нийтийн харилцаа, бизнесийн удирдлага төслийн менежмэнт үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх,
- Удирдан зохион байгуулах чиглэлээр багадаа 5 жил ажилласан туршлагатай байх,
- Оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах, харилцах болон хэлэлцээр хийх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх,
- Зөрчлийг шийдвэрлэх, хэлцэл, хэлэлцээр хийх талаар ажилласан туршлагатай байх,
- Асуудал шийдвэрлэх, харилцаа бэхжүүлэхэд бүгдийг хамруулах, оролцуулах чадвартай байх,
- Харилцан ярилцлага өрнүүлж, зөвшилцөлд хүргэх чадвартай байх,
- Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны ур чадвартай байх,
- МS хэрэглээний программ дээр ажиллах бүрэн чадвартай байх.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хүсэлтдээ хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн эсвэл байгууллагын тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Хамтран ажиллаж байсан байгууллага, өмнөх ажлын туршлагын мэдээлэл
- Энэ ажилд оролцох багийн гишүүд, мэргэжилтний товч намтар
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрөл (хэрэв байгаа бол).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 12-р сарын 09-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР