“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Гал тогооны тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Нийлүүлэгч нь Оюу Толгойн уурхайн Мазаалай зоогийн газарт гал тогооны тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх үүрэгтэй бөгөөд үүнд дараах үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл (400 гаруй нэр төрөл) багтана (эдгээрээр хязгаарлагдахгүй):
- HOBART CORP (FOOD EQUIPMENT)
- ROBOT COUPE
- OLIVER PACKAGING & EQUIPMENT CO
- RATIONAL AG
- FRYMASTER
- SINMAG EQUIPMENT
- FOSTER MANUFACTURING (ZSI).
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл, тендертэй холбоотой мэдээлэл, туршлага зэргийг багтаана:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээний хуулбар
- Холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид Оюу эсвэл OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Эдгээр мэдээллийн системд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oasis.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн Оюу эсвэл OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн систмээр дамжуулан 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР