Галын хор ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Галын хор ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • ABC болон CO₂ төрлийн галын хор, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, тоноглол ханган нийлүүлэх.
  • Компанид галын хорын үйлчилгээ үзүүлэх (үзлэг хийх, тэмдэглэгээ хийх, дахин цэнэглэх, солих).
Ил уурхай Гүний уурхай
ABC болон CO₂ төрлийн галын хор, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, тоноглол ханган нийлүүлэх Дараах ажлуудыг гүйцэтгэх 8 техникчийн ханган нийлүүлэх:
  • AS1851-2012 (Австралийн стандарт), AS/NZS 1841.1-2007 (АНУ/Европын стандарт), MNS 6413-2013 болон MNS 5566-2005 (Монгол Улсын стандарт), NFPA 10 Зөөврийн галын хорын стандартын дагуу үзлэг хийх, тэмдэглэгээ хийх, дахин цэнэглэх, устгал хийх.
  • Үзлэг, тэмдэглэгээний үйлчилгээ нь AS 1851-2012 Австралийн стандарт эсвэл түүний ижил (MNS 5566:2005, MNS 6413-2013, АНУ/Европын) болон NFPA 10 стандартад нийцсэн байх.
  • Дахин цэнэглэх үйлчилгээ нь AS 1851-2012 Австралийн стандарт эсвэл түүний ижил (MNS 5566:2005, MNS 6413-2013, АНУ/Европын, NFPA 10) стандартад нийцсэн байх.
  • Солих үйлчилгээ нь AS/NZS 1841.1-2007 Австралийн стандарт эсвэл түүний ижил (MNS 5566:2005, MNS 6413-2013, АНУ/Европын) стандартад нийцсэн байх.
  • Галын хор нь дараах стандартуудад нийцсэн байх:
    • ISO 4706:2023– Дахин дүүргэгддэг гагнасан ган цилиндрүүд – Туршилтын даралт 60 бар ба түүнээс доош
    • ISO 9227:2022 (Amd 1:2024) Хиймэл орчинд зэврэлтийн туршилт – Давсны манангийн туршилт
    • ISO 2178:2016 Соронзон бус бүрхүүлүүдийн зузааныг хэмжих – Соронзон арга
    • ISO 2808:2019 Будаг, лакны хальсны зузааныг тодорхойлох.
  • Ашигласан галын хорыг Монгол Улсын хууль тогтоомж, Компанийн стандарт, NFPA 10 болон ISO 14001 Байгаль орчны менежментийн стандартад нийцүүлэн хаяж устгах шаардлагатай.
  • Галын хорыг 2 сар тутамд эсвэл холбогдох стандартын дагуу үзлэг хийж тэмдэглэгээ хийх шаардлагатай. “Тест хийгдээгүй” хорыг дахин тест хийж, дахин цэнэглэж эсвэл солих шаардлагатай.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь талбайд байрлах галын хоруудад AS 1851-2012 болон AS/NZS 1841.1-2007 Австралийн стандарт эсвэл түүний ижил (АНУ/Европын) стандартын дагуу үзлэг хийх үүрэгтэй.
  • Үзлэгийн үр дүнгээс хамааран, Компанийн аюулгүй байдлын ажилтны зөвшөөрлөөр галын хорыг дахин цэнэглэх эсвэл солих шаардлагатай байж болно.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Компанид бодит байдал болон сургалтын зориулалтаар ашиглагддаг олон тооны галын хор хадгалагдаж байдгийг хүлээн зөвшөөрч, эдгээрт цэнэглэх болон дахин тэмдэглэгээ хийх үйлчилгээ шаардлагатай гэж үзнэ.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

 Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2),
  • Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oasis.ot.mn/ хаягаар орж OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн Оюу мэдээллийн сан эсвэл OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР