Барилгын шат угсралтын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит, туршлагатай компаниудыг Барилгын шат угсралтын үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

  • Үйлчилгээ үзүүлэгч нь ОТ уурхайн талбарт байрлах барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээнд шаардлагатай барилгын шат угсрах, засварлах, буулгах ажлыг гүйцэтгэх ур чадвар бүхий ажиллах хүчин нийлүүлнэ.
  • Шат угсралтын үйл ажиллагаа, засвар үйлчилгээг гүйцэтгэхэд дараах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх шаардлагатай бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.
    • 1000m3 хэмжээтэй шат угсралтын материалыг уурхайн талбарт бэлэн байлгах,
    • Шат тээвэрлэх 2 ширхэг бага оврын ачааны машинтай байх,
    • ЭМААБО-ны стандарт шаардлага хангасан уналтаас хамгаалах хэрэгсэл, өндрийн бүс хэрэглэдэг байх,
    • ЭМААБО-ны стандартад нийцсэн ажлын хувцастай байх.
  • Шат угсралтын чиглэлээр мэргэжсэн, ур чадвар бүхий дараах ажиллах хүчинтэй байх бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Албан тушаал Ур чадвар Нэг ээлжинд ажиллах хүний тоо Нийт ажилтны тоо
Барилгын шат угсрах мэргэжлийн үнэмлэх Шат угсрах мэргэжлийн  түвшин / ОТ уурхайн сургалтаар авна/ Шатны тооцоолол хийх чадвар Програм хангамжийн мэдлэг туршлага Англи хэлний түвшин
1 Ахлах ажилтан Шаардлагатай Ахисан түвшин MS office 2 4
2 Техникийн зураг төслийн инженер Шаардлагатай Ахисан түвшин Тийм CAD/ CAE Ахисан дунд түвшин 2 3
2 Шат угсрах ажиллах хүчин Шаардлагатай Дунд зэргийн 18 36
3 Багаж хэрэгсэл хадгалагч Шаардлагатай Дунд зэргийн MS office Дунд зэргийн 1 2
4 Захиргааны ажилтан       MS office Ахисан дунд түвшин 1 2
5 ХАБ-ын ажилтан Шаардлагатай Дунд зэргийн   MS office 1 2
Нийт           24 47

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хүсэлтдээ хавсарган хамт ирүүлнэ үү:

 Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Ажиллах хүчний мэдээлэл
  • Дистрибьютерийн гэрээ эсвэл захидал (хэрэв байгаа бол).

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 11-р сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

                                                  “ОЮУ ТОЛГОЙ” ХХК

                                                  ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР