Барилгын зураг төсөл, засал чимэглэл, засварын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь боломжит эсхүл туршлагатай компаниудыг компаниудыг Барилгын  зураг төсөл, засал чимэглэл, засварын үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

 

Ажлын цар хүрээ:

Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн  зорилго нь Оюу толгой ХХК-ны төлөвлөсөн барилгын засвар үйлчилгээний ажлыг чанар, стандартын шаардлагын дагуу найдвартай гүйцэтгэх чадвар бүхий мэргэжлийн ханган нийлүүлэгчдийг олж тогтоох явдал юм.

Үйлчилгээний хүрээнд дараах төрлийн ажил багтах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Архитектурын зураг төсөл – барилгын ерөнхий төлөвлөлт, зохион байгуулалтын зураг
  • 3D загварчлал – зураг төслийн 3 хэмжээст загварчлал
  • Гүйцэтгэлийн зураг – Барилгын талбай дээр хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан зураг
  • Гадна дизайн – барилгын фасад, гадна өнгөлгөө, дээвэр, дулаалга
  • Дотоод бүтэц – өрөөний зохион байгуулалт, цонх, хаалга суурилуулалт
  • Дотоод тохижилт – хана, тааз, тусгаарлагч болон дотоод байгууламжийн угсралт
  • Агааржуулалт, халаалтын систем – зураг, төлөвлөлт, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Дотоод засал – будаг, плита, шал, таазны заслын ажил
  • Төмөр хийцийн угсралт, гагнуур
  • Хашаа хаалга барих – төмөр, модон, бетон гм
  • Зам гүүрний засвар үйлчилгээ
  • Явган хүний зам барилга
  • Гадна тохижилтын байгууламж – гэрэлтүүлэг, чимэглэл, хаяг, шат, саравч, сандал
  • Газар шорооны ажил – газрын тэгшилгээ, суурийн ухалт, хөрс хуулалт, далан гм
  • Шилэн хийцлэл – шилэн фасад, дотор шилэн хана, өрөө тусгаарлалт, хаалга, цонх
  • Модон хийцлэл- дотор тусгаарлах хана, монгол гэрийн мод.

 

Ханган нийлүүлэгчид тавигдах шаардлага:

Ажил гүйцэтгэгч нь дээр дурдсан ажлуудыг хийж байсан туршлагатай байх, энэ ажлыг гүйцэтгэхэд шаардагдах Монгол Улсын төрийн байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөлт, мэргэжлийн үнэмлэх, хүн хүч, мэргэжлийн ур чадвартай байх ёстой. Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай:

  • Барилгын ажлын зураг төсөл, инженерийн ажлын туршлагатай, шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.
  • Ур чадвар бүхий төслийн менежер, зураг төсөл, судалгааны холбогдох инженерүүд болон бусад шаардлагатай ажиллах хүчтэй байх.
  • Тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, захиргааны хүний нөөцтэй байх.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга буюу өмнө нь хэрэгжүүлж байсан ижил төстэй ажлын дүн болон хэрэгжүүлсэн хугацаа.
  • Ижил төстэй ажил хэрэгжүүлж байсан Харилцагч байгууллагаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2),
  • Холбогдох тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (хуулбар)
  • Үндсэн ажилтнуудын товч танилцуулга, мэргэжлийн гэрчилгээ.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 05-р сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернэт мэдээллийн сан, өөр бусад веб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР