Багаж хэрэгслийн засварын үйлчилгээ үзүүлэх тухай

Оюу толгой ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Багаж хэрэгжлийн засварын үйлчилгээ үзүүлэх Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь дор дурдсан ерөнхий шаардлагын дагуу өөрийн засвар үйлчилгээний төв дээр багаж хэрэгслийн засварын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай ажиллах хүч, хяналт, удирдлага, багаж хэрэгсэл болон засвар үйлчилгээний сэлбэг хэрэгслээр хангана. Тавигдах ерөнхий шаардлагууд:

  1. Эвдрэлийг тогтоох үзлэг оношлогоо хийх,
  2. Үйлдвэрлэгчийн техникийн шаардлагын дагуу засвар үйлчилгээ хийх,
  3. Шаардлагатай бол үл эвдэх сорилт хийх,
  4. Туршилт болон тохируулга хийх,
  5. Чанарын шаардлага хангуулах,
  6. Засварласан багаж хэрэгсэлд засварын баталгаа өгөх,
  7. Үйлчилгээнд хамрагдсан бүх бүртгэлийг баримтжуулж, холбогдох бичиг баримтыг хадгалж, Оюу Толгой компанид хүлээлгэн өгөх,
  8. Дор дурдсан үйлдвэрлэгчийн багаж хэрэгслийн засвар үйлчилгээг гүйцэтгэх эрх бүхий, мэргэжлийн боловсон хүчинтэй байх шаардлагатай бөгөөд үйлдвэрлэгчийн нэр төрөл эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:
  • Ingersoll
  • Milwaukee
  • Hytorc
  • Hilti
  • Enerpac
  • Beaver
  • Dayton
  • Hackett
  • SKF
  • Norbar
  • Wurth
  • Lincoln
  • Bosch
  • DeWalt
  • Makita.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд: 

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрөл (хэрэв байгаа бол)
  • Үндсэн үйлдвэрлэгчээс засвар үйлчилгээний эрх олгосон гэрчилгээ (хэрэв байгаа бол).

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 10-р сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

 “ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР