“Атлас копко” брэндийн зөөврийн компрессор худалдах дуудлага худалдаа

Оюу Толгой ХХК-д ашиглаж байсан “Атлас копко” брэндийн зөөврийн компрессорыг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана.

Дуудлагаар худалдах бүтээгдэхүүний танилцуулга, зураг

Бүтээгдэхүүний танилцуулга, техникийн үзүүлэлт, зургийг “Татах” хэсэгт дарж Хавсралт 1-ээс үзнэ үү. Дуудлага худалдааны анхны үнийг мөн уг хавсралтад оруулсан болно.

Дуудлагаар худалдах хөрөнгийн тухай мэдээлэл авах: Тухайн тоног төхөөрөмжийн тухай мэдээлэх авахдаа ахлах ажилтантай 95099567 утсаар холбогдоно уу.

Дуудлага худалдаанд оролцох

Үнийн саналыг 2024 он 07 сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягаар “AUC2024062401 Атлас копко брэндийн зөөврийн компрессор худалдах дуудлага худалдааны зар” гэсэн гарчигтайгаар хүлээн авна.

Дуудлага худалдаа

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 2024 оны 07 сарын 07-ны өдрийн 17:00 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын Гурав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР