Өмнөговь аймгийн Даланзадгад хотод гэрээт зочид буудлын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий компаниудыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод гэрээт зочид буудлынүйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Даланзадгад бол Оюу Толгойн орон нутгийн бизнес, олон нийт төвлөрсөн төв суурин газар бөгөөд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид ажил хэргийн болон албан томилолтоор олноор зочилдог. Иймд тус компани Даланзадгад хотод байрлах, зочид буудлын стандартад нийцсэн дүрэм журамтай, байнгын ажиллагаатай, дараах шаардлага хангасан зочид буудалтай хамтран ажиллах хүсэлтэй байна. Үүнд:

  • 4-5 төрлийн 25-30 өрөөтэй байх;
  • Оюу Толгой ХХК-ийн шаардлагыг хангасан үйлчилгээ үзүүлэх;
  • Европ болон монгол хоолоор үйлчилдэг, WiFi, кабелийн телевизортой байх;
  • Давхар бүрт 24/7 харуул хамгаалалттай, хяналтын камертай байх;
  • Зуны улирал, оргил үед яаралтай өрөөний захиалга тасралтгүй авдаг байх;
  • Монгол улсын болон олон улсын зочид буудлын эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан байх.

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
  • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/ хаягаар орж танилцана уу.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт.

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

 Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга

  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Зочид буудалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл (хуулбар)
  • Зочид буудлын дэлгэрэнгүй мэдээлэл:
    1. Байрлал
    2. Багтаамж
    3. Барилгын ерөнхий танилцуулга
    4. Өрөө болон хоолны газарын зураг
    5. Бусад

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр шаардсан материалын дагуу бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 06-р сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР