Үйлдвэрийн барилгын бүтээцийг засварлах барилга засварын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай, тусгай зөвшөөрөлтөй мэргэшсэн компаниудыг “Үйлдвэрийн барилгын бүтээцийг засварлах барилга засварын үйлчилгээ үзүүлэх тухай” Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].

Ажлын цар хүрээ:

Тус компанийн баяжуулах үйлдвэрийн барилгад тогтмол засвар үйлчилгээ хийх, зарим тохиолдолд бүтээцийн эд ангийг шинээр хийж солих, засварлах шаардлага гардаг.

Ханган нийлүүлэгч нь уурхайн талбарт ажиллаж доорх ажил үйлчилгээг гүйцэтгэх үүрэгтэй.

 

  • Өндөрт эсвэл хязгаарлагдмал орон зайд байрлаж болох уурхайн барилга байгууламжид аюулгүй нэвтэрч засварын болон бүтээц солих ажил гүйцэтгэх. Аюулгүй нэвтрэх боломжийг тоног төхөөрөмж, угсармал шат эсвэл бусад шинэлэг шийдэл ашиглан бий болгож болно.
  • Тулгуур бетон эсвэл төмөр хийцийг засварлах, шинээр солихын тулд механик болон материал зөөвөрлөх машин, тоног төхөөрөмж ашиглан бүтээцийг задлах, дахин угсарч суурилуулах,
  • Бүтээцийн бетон, ган болон бусад металл хийцийг засварлах буюу солих, түүний дотор бүтцийн ган хийц бэлтгэх, суурилуулах, гагнах,
  • Төмөр, бетон хийц дээрх хамгаалалтын бүрээсийг зүлгүүрээр цэвэрлэж хамгаалалтын шүршдэг будгаар сэргээн будах.

Нийлүүлэгчээс уурхайн бус байршилд металл хийц үйлдвэрлэх, будах нэмэлт үйлчилгээ үзүүлэхийг шаардаж болно. Иймд дараах чадавхтай гэдгээ харуулвал сайн байна:

  • Шаардлагатай материал (ган дам нуруу, боолт гэх мэт) болон бусад барилгын материалыг ханган нийлүүлэх,
  • Барилгын төмөр хийцлэлийг уурхайн талбарт хүргэж угсрахаас өмнө урьдчилан үйлдвэрлэх, бэлтгэх, хамгаалалтын бүрээс түрхэх.

Нэмэлт техникийн мэдээллийг тендер шалгаруулалтын шатанд өгнө.

Дээрх ажлыг гүйцэтгэх сонирхолтой, мэргэшсэн ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
    • Төмөр бүтээц үйлдвэрлэх үйлдвэрийн мэдээлэл*

 

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Хийж гүйцэтгэсэн ижил төрлийн ажлын жагсаалт, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Олон улсын стандарт, итгэмжлэлийн гэрчилгээний хуулбар
  • Голлох инженерүүдийн танилцуулга, мэдээлэл.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 08-р сарын 05-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР