Экспортын баяжмал тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх тухай

Оюу толгой ХХК нь туршлага, чадамж бүхий компаниудыг “Экспортын баяжмал тээвэрлэх үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтэд (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

 

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь зэсийн баяжмалыг уурхайгаас тээвэрлэн Хятад улс дахь гаалийн баталгаат агуулахад хүргэх, аюул эрсдэлгүй, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй.

 

Шаардагдах тоног төхөөрөмж, зөвшөөрлүүд, боловсон хүчин:

  • Тээвэрлэлтийн машин ба чиргүүл
    • Давхар чиргүүлтэй (чиргүүлийн даац тус бүр 40 тонн ба түүнээс дээш) 8 тээврийн хэрэгсэл бүхий цуваа (640 тонн ачаа ба түүнээс дээш)
    • Үндсэн цувааны тээврийн хэрэгсэлүүдээс гадна нөөцөнд нэмэлт нэг (1) тээврийн хэрэгсэл, нэг (1) дан чиргүүл эсвэл давхар чиргүүлтэй байх.
  • Тээврийн хэрэгсэл нь Монгол улсын болон Оюу Толгойн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээний үзлэг шалгалтын стандартыг хангасан байх.
  • Ашиглаж байсан тээврийн хэрэгсэлийн хувьд засвар үйлчилгээг цаг тухай бүрт хийж байсан түүхтэй байх.
  • Гэнэтийн эвдрэл гэмтэл болон урсгал засвар хийх сэлбэг хэрэгсэлийн нөөцтэй байх.
  • Баяжмал тээврийн чиглэл дагуу засвар үйлчилгээний засварын төвтэй байх.
  • Засвар үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөө, удирдлагын тогтолцоо, тоног төхөөрөмж багажтай байх.
  • Бүх тээврийн хэрэгсэл даатгалтай байх.
  • Улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байх эсвэл зөвшөөрөл авах бүрэн боломжтой эсэх (шаардагдах бичиг баримтыг хавсаргах)
  • Дадлага туршлагтай хамт олонтой байх:
    • Туршлагтай удирдлагын баг
    • Сургагдаж бэлтгэгдсэн ЭМААБО-ны баг
    • Мэргэжлийн жолоочийн хүчинтэй, үнэмлэхтэй жолооч нар
    • Мэргэжилийн засвар үйлчилгээний баг
  • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх, эсвэл 2025 онд багтаан орон нутгаас ажиллах хүчин бүрдүүлэх боломжтой байх.

 

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү ОСИХ нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх.
  • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү ОСИХ зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийн хүсэлтийг хүчингүйд тооцно.
  • ОСИХ болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг манай http://ot.mn/suppliers/ хаягаар орж танилцана уу.

 

Мэдээллийн Уулзалт

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд procurement@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод procurement@ot.mn хаягаар урьдчилан мэдэгдэх болно.

 

Хаана Хэзээ Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа
Даланзадгад сум 2025 оны 5 дугаар сарын 27 2025 оны 05-р сарын 23, 12:00 цаг
Ханбогд сум 2025 оны 5 дугаар сарын 28

*Жич: ОСИХ-ийн нэг оролцогчийг төлөөлж Мэдээллийн уулзалтад оролцох боломжтой хүний тоог 2 хүнээр хязгаарлана.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  •  Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 06-р сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР