Экскаватор, экскаваторын сэлбэг болон дугуй задлах төхөөрөмжийн дуудлага худалдааны тухай

Оюу Толгой ХХК нь Хавсралт 1-д заагдсан экскаватор болон экскаватортой холбоотой 12 төрлийн сэлбэгүүд мөн дугуй задлагч тоног төхөөрөмжийн дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ Хавсралт 1-д харуулсан болно.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

  • Экскаватор Liebherr 954; Мото цаг 16141. Бүрэн ажиллагаатай. Үйлдвэрлэсэн он 2010. Экскаваторын 21 төрлийн сэлбэг (Хавсралт 1)
  • Дугуй задлагч төхөөрөмж модель TP5000, хэмжээ 33-63”; Reliable Wheel Products.(Хавсралт 1)

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг

2018 оны 01-р сарын 22-оос 01-р сарын 24-ний хооронд ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар очиж үзнэ үү.

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбар,

Ханбогд сум, Өмнөговь аймаг, Монгол улс

Холбогдох хүн: 99073421

Дуудлага худалдаанд оролцох тухай

Үнийн саналыг 2018 оны 01 сарын 22-оос 01 сарын 29-ний өдрийн 17 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудсыг компьютер дээр бөглөн цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1208836353 Экскаватор болон дугуй задлагч төхөөрөмжийн дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар хүлээн авна.

Дуудлага худалдаа

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 01 сарын 29-ний өдрийн 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох

Хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын 5 хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ногдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан өмнө дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
  • Нэг этгээд оролцсон бол дуудлага худалдаа явагдаагүйд тооцно.
  • Дуудлага худалдааны анхны дуудах үнийн дүнгээс доогуур санал өгсөн тохиолдолд хүчингүйд тооцно.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгөнүүд нь тодорхой элэгдэлтэй тул та дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн хөрөнгөнүүдийг сайтар үзэж, шалгаж, авах эсэхээ бүрэн шийдсэний дараа мөн санал болгох дүнгээ энэ зард заасан хугацаанд төлөх бүрэн итгэлтэй үед дуудлага худалдаанд оролцоно.
  • Уурхайн талбар дээрээс худалдан авагч өөрийн зардлаар, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
  • Тухайн тоног төхөөрөмжүүдийг уурхайн талбар дээр очиж үзэхдээ хөдөлмөр хамгааллын гутал, малгай болон нүдний шилтэй ирнэ.
  • Уурхайн талбар дээр ирэхээс өмнө дээрх утсаар мэдэгдэж орох зөвшөөрөл авсан байна.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР