Хөвүүлэн баяжуулалтын урвалж ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) уул уурхайн химийн бодисын үйлдвэрлэлийн хангалттай туршлага ба чадамж бүхий, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компанийг “Хөвүүлэн баяжуулалтын урвалж ханган нийлүүлэх” Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ханган нийлүүлэгчид нь дараах ажлыг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь зэс ба алт агуулах порфирийн төрлийн хүдрийг хөвүүлэн баяжуулах увалжийг лабораторийн туршилтаар сонгох, үйлдвэрлэлийн туршилт болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд цаашид ханган нийлүүлэх үүрэгтэй.

Ханган нийлүүлэгчид нь хамгийн багадаа дараах шаардлагыг хангасан байна:

  • Эрдэс боловсруулалт болон үүнтэй уялдах үйлдвэрлэл, шинжилгээ судалгаа, хэрэглээ болон техникийн дэмжлэгийн чиглэлүүдэд олон улсад танигдсан, үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий байх,
  • Алт агуулах зэсийн порфирийн төрлийн хүдрийн хөвүүлэн баяжуулалтын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдтэй байх,
  • Оюу Толгойн уурхайн хүдрийн төрлүүдэд тохирох бүтээгдэхүүний өргөн сонголттой байх,
  • Лаборатори, судалгаа ба шинжилгээний  ажил гүйцэтгэх, техникийн дэмжлэг үзүүлэх чадамж бүхий байх.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү. Дахин ирүүлэх шаардлагагүй.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага,
  • Түүхий эд, бүтээгдэхүүүний мэдээлэл танилцуулга,
  • Харилцагч уурхайн мэдээлэл, ижил төстэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гарч буй үр дүнгийн танилцуулга.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 6-р сарын 12-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР