“Төрөл бүрийн үйлдвэрлэлийн резин бүтээгдэхүүн”-ийг Монголд үйлдвэрлэн нийлүүлэх тухай

“Оюу толгой” компанийн Уурхайн цогцолборт хэрэглэх боломж бүхий
“Төрөл бүрийн уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн резин бүтээгдэхүүн” –ийг
одоогоор үйлдвэрлэдэг, эсвэл цаашид үйлдвэрлэхээр төлөвлөж буй
үйлдвэрлэгч бизнесүүдийг өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ
танилцуулж,хамтран ажиллахыг урьж байна.

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
]

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Компани болон үйлдвэрийн Ерөнхий танилцуулга
  • Бүтээгдэхүүний танилцуулга

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 05-р сарын 25-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР