“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Түүхий усны хангамжийн систем ба ус цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Үйлчилгээ үзүүлэгч нь Компанийн түүхий ус хангамжийн систем, ус цэвэршүүлж савлах үйлдвэр, бохир ус цэвэршүүлэх станцын ашиглалт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцан ажиллуулахад хангалттай тооны чадварлаг ажиллах хүчин, удирдлага зохион байгуулалт, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлчилгээ, туршилтын багаж төхөөрөмжөөр хангана.
Үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартын шаардлагын дагуу Түүхий усны хангамжийн систем, Ус цэвэршүүлэх (RWSS ба WTBP) байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг дор дурдсан байршилд явуулна.
- Түүхий усны хангамжийн систем (RWSS)
- Өргөх насосны станц (BTPS) – 1 (ирээдүйд 1 нэмэгдэх магадлалтай)
- Цуглуулах насосны станц (CTPS) – 5
- Гүний насосны станцууд (BPS) – 28 (ирээдүйд 5 нэмэгдэх магадлалтай)
- Лагоон усан сан ба байгууламжууд
- Түүхий усны шугам сүлжээ (Carbon steel, DICL, HDPE) ба хаалт, худгууд.
2. Ус цэвэршүүлэх, савлах үйлдвэр (WTBP)
-
- Ахуйн усны шугам хоолой ба худгууд
- Чандманий шугам сүлжээ
- Ус түгээх байгууламж #2, 3, 4, 5, 7
- Хан бумбат нисэх буудлын усны байгууламж
- Гүний уурхай Босоо ам 1-н насосны станц
- Гүний уурхай Босоо ам 2-н насосны станц
- Гүний уурхай Босоо ам 4-н насосны станц
- Эрчим кэмпийн насосны станц
- Гүний уурхай Босоо ам 2-н шугам сүлжээ ба бүтэн нэвтрэх суваг.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичигтээ тэмдэглэгээ хийж ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Ижил төстэй ажил хэрэгжүүлж байсан талаар Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Үндсэн ажилтны ажилтны товч танилцуулга, гэрчилгээ
- Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн төслүүдийн жагсаалтыг үнийн дүн, хэрэгжүүлсэн хугацааны мэдээллийн хамт.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон/эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 2-р сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР