“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит, туршлагатай компаниудыг Тээрмийн хуяг солих үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Үйлчилгээ үзүүлэгч нь дуудлагаар болон уурхайн талбарт байнга ажиллуулах дотоод, гадаадын ажиллах хүчнийг ханган нийлүүлж Оюу Толгойн уурхайн Баяжуулах үйлдвэрийн дараах тоног төхөөрөмжийн хуягийг сольж суурилуулах үйлчилгээ үзүүлэн тэдгээр чухал тоног төхөөрөмжийн хэвийн жигд, тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Үүнд:
- Д 11.5м ХӨН тээрэм (2 ширхэг) – 8 сар тутамд,
- Д 7.3м Бөмбөлөгт тээрэм (4 ширхэг) – 64 долоо хоног тутамд,
- VTM1500 Босоо тээрэм (6 ширхэг) – 3000 цаг тутамд,
- MP1000 дайрган бутлуур (3 ширхэг) – 1000 цаг тутамд,
- Үндсэн бутлуур (1 ширхэг) – 24 долоо хоног тутамд,
- Төрөл бүрийн урсгуурууд -– шаардлагатай үед.
Үйлчилгээ үзүүлэгчид заавал тавигдах шаардлага:
- Уурхайн талбарт үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх,
- Шаардлагатай бол гадаадаас ажиллах хүч оруулж ирж ажиллуулах зөвшөөрөлтэй байх.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
- Холбогдох ажлын туршлагын болон ажиллах хүчний чадавхийн мэдээлэл.
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Хуяг солих үйлчилгээ үзүүлэх чиглэлээрх танай компаний болон танай хамтрагч компанийн чадамжийн тухайн мэдээлэл.
- Энэ чиглэлийн туршлагатай компанитай хамтарч ажилладаг эсвэл хамтрахаар төлөвлөж байгаа бол ямар хэлбэрээр (түншлэл, хамтарсан үйлдвэр болон хамтын ажиллагааны бусад хэлбэр) хамтарч ажиллах тухай мэдээлэл.
- Өмнө нь ижил төстэй хэмжээний ажил хийж гүйцэтгэж байсан туршлагатай бол холбогдох туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаарх харилцагчийн тодорхойлолт.
- Шаардлагатай тохиолдолд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах зөвшөөрөл.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи эсвэл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 01-р сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР