Сэлэнгэ аймагт нарсан ойжуулалт хийх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Сэлэнгэ аймагт нарсан ойжуулалт хийх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин“Оюу Толгой” ХХК нь 2023 оны 2-р сарын 10 өдөр “НЭГ ЗУУН САЯ МОД” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай байгуулсан.

Энэхүү санамж бичгийнхавсралт “НЭГ ЗУУН САЯ МОД” хөтөлбөр хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн доройтсон ойн сангийн талбайд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийхээр тусгагдсан бөгөөд “Сэлэнгэ аймгийн Түшиг сумд 1060 га талбай болон “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт 400 га, нэмэлтээр талбайн сонголтын ажил хийгдэж буй 540 га, нийт 2000 га талбайд нарсан ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажил гүйцэтгэж, арчилж хамгаалж ургуулан хүлээлгэн өгөх юм. Энэ хүрээнд нарс модны ил үндэстэй тарьцаар болон үрээр ойжуулалт хийж, 3 жилийн хугацаанд арчилж тордож, хамгаалж ургуулан тухайн орон нутагт хүлээлгэн өгөх ажлыг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэнэ (Хүснэгт 1).

 

1 Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх талбай байршил: Сэлэнгэ аймаг, Түшиг сум;

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Тужийн нарсны байгалийн цогцолбор газар

2 Нийт ойжуулалт хийх талбайн хэмжээ: 2000 га (Түшиг сум 1060 га; Алтанбулаг сум 400 га, нэмэлтээр талбайн сонголтын ажил хийгдэж буй 540га)
3 Ойжуулалт хийх технологийн тодорхойлолт 1600 га тарьцаар ойжуулах,
400 га байгалийн сэргэн ургалт дэмжих
4 Чанар, гүйцэтгэл Ойжуулалт хийх нийт 2000 га талбайд нарсан ойжуулалт хийн 3 жилийн дараа дараах байдлаар хүлээлгэн өгнө.

Үүнд:

– 1600 га тарьцаар ойжуулалт хийн нийт 4,000,000 ширхэг нарс мод хүлээлгэн өгөх,

– 400 га талбайд байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажил хийж 1,000,000 ширхэг мод хүлээлгэн өгөх

Хийгдэх ажлууд:

  • Зурваслан шан татаж хөрс хагалах
  • Колесовын царилаар тарьц суулгах
  • Тарилтын дараах усалгаа хийх
  • Нарсан ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажил гүйцэтгэх
  • 1-р жилийн арчилгаа, тордолгоо, хамгаалалт
  • 2-р жилийн арчилгаа, тордолгоо, хамгаалалт
  • 3-р жилийн арчилгаа, тордолгоо, хамгаалалт
  • 3 жилийн дараа ойжуулалтын ажлын гүйцэтгэлийн тооллого хийж Оюу Толгой ХХК, Тухайн орон нутгийн сум дундын ойн анги, Ойн газарт актаар хүлээлгэн өгөх.

Төлөвлөгөөт хугацаа:

Тус төслийн үйл ажиллагааг 2025-2028 оны хугацаанд гурван жилийн хугацаатай гүйцэтгэнэ.

Ойжуулалтад ашиглах тарьц, суулгацад тавигдах ерөнхий шаардлага:

MNS 6140:2010 “Мод, сөөгний тарьц. Техникийн шаардлага”:

  • Нарсны 1 дүгээр зэргийн тарьцын өндөр 16 см буюу түүнээс дээш, үндэсний хүзүүвчийн бүдүүн 3.5 мм-ээс их байна.
  • Нарсны 2 дугаар зэргийн тарьцын өндөр 12-15 см, үндэсний хүзүүвчийн голч 2.6-3.4 мм байна.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

 

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

 

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Ойжуулалт болон ойн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл
  • Хүн хүч, мэргэжилтний танилцуулга
  • Өөрийн эзэмшлийн машин, тоног төхөөрөмжийн танилцуулга.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 09-р сарын 27-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР