“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг ““Оюу толгойн 100 сая мод” хөтөлбөрт ойн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
“Оюу толгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ойн газартай Хамтран ажиллах санамж бичгийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан.
“Оюу толгойн 100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд 1.3 сая мод бодитоор тарьж ургуулан, 19.2 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд оруулан 2024 оны эцэс гэхэд нийт 20.5 сая мод тарьсан гүйцэтгэлтэй байна.
“Оюу толгой 100 сая мод” хөтөлбөрийн өмнөх гурван жилийн зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг дүгнэж, ойн салбарын бусад мэргэжлийн компаниудыг “Оюу толгой” компанитай хамтран ажиллах боломжоор хангах зорилгоор дараагийн гурван жилд “Оюу толгой 100 сая мод” хөтөлбөрт зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхол бүхий ойн мэргэжлийн байгууллагыг энэхүү тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Хийгдэх ажлууд:
“ОТ 100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд дараагийн гурван жилд бодитоор мод тарьж ургуулах чиглэлээр дараах төслүүдийг хэрэгжүүлэх бөгөөд ойжуулалтын талбайг сонгох, ойжуулалтын талбайн зураглалыг боловсруулж, холбогдох талуудаар батлуулах, төсөл тус бүрийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, өмнөх жилийн туршилт хийсэн талбайн мониторинг судалгаа, ойжуулалт хийсэн талбайн мониторинг буюу модны тооллого хийх, зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
- Заг болон бусад говь цөлийн модлог ургамлаар говийн бүсийн ойжуулалт хийх.
- Томоохон голуудын татмын ойжуулалт.
- Авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах (ОТ-Ханбогдын авто зам),
- Ойн салбарын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн Судалгаа, хөгжлийн төслүүд хэрэгжүүлэх,
- 2022-2024 онуудад ойжуулсан талбайн мониторинг буюу модны тооллого хийх.
- Хангай, говийн бүсэд хийсэн туршилтын талбайд мониторинг хийх.
Төлөвлөгөөт хугацаа:
Тус төслийн үйл ажиллагааг 2025-2028 оны хугацаанд гурван жилийн хугацаатай гүйцэтгэнэ.
“Оюу толгойн 100 сая мод” хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь Монгол Улсын хууль эрх зүйн дараах шаардлагыг дагаж мөрдөх бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Байгаль орчныг хамгаалах тухай хууль
- Ойн тухай хууль
- Зөвшөөрлийн тухай хууль
- Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам гэх мэт.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган хамт ирүүлнэ үү.
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, менежментийн төлөвлөгөө, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Хүн хүч, мэргэжилтний танилцуулга
- Өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжүүдийн танилцуулга
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 5-р сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР