“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Оюу Толгойн уурхайн талбайд ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилтын ажил гүйцэтгэх үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
- Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюу Толгой уурхайн тусгай зөвшөөрлийн талбай дотор ажилчид, зочдод зориулан ая тухтай алхах, суух, гүйх, амрах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэх
- Энэхүү ногоон байгууламжийн тохижилтын төсөл нь хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдалд ээлтэй ажил, амралтын орчин бий болгох.
Үүрэг даалгавар
- Ногоон байгууламж байгуулах ажлын нарийвчилсан төлөвлөгөө, хугацаа, төсвийн тооцооллыг гаргах.
- Ажилтнууд болон зочдод зориулж ногоон байгууламжийн ерөнхий төлөвлөлтийн зураг, 3D зураг боловсруулах.
- Байгалийн унаган ургамал, мод, бут, сөөг ашиглан ногоон байгууламж бий болгох.
- Цаашид сайжруулах шаардлагатай талбайнуудыг тодорхойлох, хяналт, үнэлгээ хийх.
- Тайлан гаргах.
Үр дүн
- ОТ уурхайн тусгай зөвшөөрлийн талбай дотор хийгдсэн дэд бүтцийн шугам сүлжээг (зам, сан техникийн шугам сүлжээ, МТ кабель) харгалзан ногоон байгууламжийн зураг төсөл, талбайн үнэлгээ хийх.
- Ногоон байгууламж байгуулах нарийвчилсан төлөвлөгөө, хугацаа, төсвийн тооцооллыг гаргах.
- Талбай бүрийн өвөрмөц онцлогт тохируулан ногоон байгууламжийн 3D зураг, дендроплан боловсруулах.
- Байгалийн унаган ургамал, мод, бут сөөгөөр тохижилт хийх.
- Ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлж, ажлын эрүүл, ая тухтай орчныг бүрдүүлэх.
- Ногоон байгууламж байгуулах замаар биологийн олон янз байдал болон экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх.
- Уурхайн гадна болон дотор талд байгуулсан ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг хийх.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Нөхөн сэргээлт болон тохижилтын ажил хийх тусгай зөвшөөрөл
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримтууд (хэрэв бий бол).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 10-р сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР