“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Засвар үйлчилгээний ажилах хүчин нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Тус компанид эд хөрөнгө, барилга байгууламжийн насжилт, аюулгүй, найдвартай байдлыг хангах зорилгоор үзлэг шалгалт, засвар үйлчилгээний иж бүрэн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн, ур чадвартай мужаан, сантехникч, гэр засварын ажилтан бүхий Үйлчилгээ үзүүлэгч шаардлагатай байна.
Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу Толгойн уурхайн талбарын гадаргын үйл ажиллагааны хэсэгт байрлах барилга байгууламж, оффисийн барилга, амрах байрууд, ангор, гэрүүдэд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх мужаан, сантехникч, гэр засварын ажилтан зэрэг мэргэжлийн, ур чадвар бүхий ажиллах хүчин нийлүүлэх замаар засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, техникийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.
Дор дурдсан мэргэжлийн, ур чадвар бүхий ажилтнууд дараах ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:
- Мужаан
- Барилга байгууламжийн дотор хана, шал, тааз, цонх, хаалга солих, засах, засварлах бүх төрлийн ажил болон барилгын гаднах жижиг засвар, дээврийн засварууд хийх.
- Сантехникч
- Барилга байгууламжын доторх халаалт шугам хоолой, халуун, хүйтэн усны шугам хоолой, ариун цэврийн өрөө, шүршүүр, зөөврийн ариун цэврийн байгууламжийн засвар үйлчилгээ хийх.
- Гэр засварын ажилтан
- Гэрийн бүх төрлийн жижиг засвар хийх, гэр барих буулгах.
- Засварын багийн зохицуулагч.
- Засварын хуваарь гаргагч.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*- Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгч бол давуу тал болно.
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга,
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2),
- Тусгай зөвшөөрлийн хуулбар.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 09-р сарын 03-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР