“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Дулаан дамжуулах шингэн гликол ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь дараах техникийн үзүүлэлт, тоног төхөөрөмжийн төрөл, хэмжээ, чанарын шаардлага бүхий дулаан дамжуулах шингэн гликол ханган нийлүүлэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
1. Техникийн үзүүлэлт
Ханган нийлүүлэгч нь доорх техникийн үзүүлэлтийг хангасан гликолыг нийлүүлнэ. Үүнд:
Үзүүлэлт |
Физик шинж чанар |
Бүтээгдэхүүний төрөл |
Пропилен суурьтай гликол |
Зориулалт |
Халаалт, хөргөлтөд ашиглах |
Аюулын төрөл |
Эрүүл мэндэд бага хор хөнөөлтэй эсвэл хоргүй |
Шатамхай байдал |
Бага буюу 0 |
Хэрэглэх температур |
-18-с 121°C |
pH (50/50) |
9.5-10.0 |
Найрлага |
Гликол ( >94 % ) |
Буцлах цэг (760 mmHg) |
152’C |
Гал авалцах цэг |
104’C |
Органик бус зэврэлт үүсгэгч |
< 3% |
Тэсрэлтийн доод хязгаар |
2,6% |
Тэсрэлтийн дээд хязгаар |
12,5% |
Өөрөө шатах температур |
371’C |
Царцах цэг |
-50’C |
Өнгө | Тод шар ногоон өнгөтэй эсвэл асгаралтыг илрүүлэх зорилготой үед өөр өнгөтэй |
Баталгаажуулалт/сертификат |
ASTM D1384]; мөн дараах тохиолдолд давуу талтай: [NSF/ANSI 60]; болон REACH (EU 1907/2006) эсвэл ASHRAE 34 / ISO 11057 |
- Асгарсан тохиолдолд байгальд сөрөг нөлөөлөлгүй бүрэн задардаг эсвэл байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл хамгийн бага байх ёстой.
- Гликолын нэмэлтүүд нь одоогийн системд байгаа Dowfrost HD маркын шингэн гликолтой хольж болохуйц байх,
- Химийн найрлагын хувьд мөн Dowfrost HD маркын шингэн гликолтой нийцэхүйц байх,
- Асгарсан тохиолдолд байгаль орчинд төдийгүй, түүнтэй харьцаж ажиллах ажилтануудад үзүүлэх нөлөөлөл хамгийн бага байх,
- Тоног төхөөрөмжийн насжилт, зэврэлтийн зэрэг, зэврэлтээс хамгаалах бодисийн нөлөөлөл, халаалтанд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх.
2. Техник туслалцаа. Ханган нийлүүлэгч нь дор дурдсан техник туслалцааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй:
- Шинэ төрлийн гликол сонгосон тохиолдолд түүний хэрэглээ болон хадгалалтын горимын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх,
- Сар бүрийн халаалтын системийн шугамаас авсан лабораторийн шинжилгээний үр дүнд дүн шинжилгээ хийх,
- Шинжилгээний үр дүнгээр гарсан аливаа асуудлыг шийдвэрлэх зөвлөгөө зөвлөмж өгөх,
- Химийн болон бусад техникийн хольц холилдсон ашиглах хэвийн бус үзүүлэлттэй гликолыг дахин ашиглах боломжийг судалж, зөвлөмж өгөх.
3. Хэрэглээ
Оюу толгой төслийн халаалтын системд доорх төрлийн төхөөрөмжүүд хэрэглэгдэж байна.
Халаалтын системийн тоног төхөөрөмжийн төрөл |
AHU |
GHE |
PUM |
HEX |
CHI |
Нийт |
Гликолын чанар болон шинээр ашиглалтанд орж байгаа тоног төхөөрөмж, байгууламжийн тооноос шалтгаалан хэрэглээний хэмжээ өөрчлөгддөг бөгөөд үүнээс үл хамааран ханган нийлүүлэгч нь зөв төрлийн гликолыг, үйлдвэрлэгч, түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний төрөл, техникийн үзүүлэлт, үйлдвэрлэсэн улс зэргийг өөрчлөлгүйгээр хугацаанд нь нийлүүлэх ёстой. Жилийн хэрэглээ дунджаар 20,000 литр байна.
Оюу толгойн уурхайн бүх тоног төхөөрөмжүүдийн халаалтын системд нийтдээ 260,000 орчим литр гликол, усны холимог эргэлдэж байна. Санал болгож байгаа гликол нь одоогийн хэрэглэж байгаа гликолтой холиход тохиромжтой байх ёстой.
Хөндлөнгийн лабораторийн шинжилгээний үр дүнгээс хамааран 2-3 жил тутамд системийг бүрэн цэвэрлэх ажил хийгдэх бөгөөд, 50/50 хувийн гликол, усыг холино гэж үзвэл ойролцоогоор 130,000 литр гликол шаардагдах бөгөөд системийн засвар үйлчилгээний үед мөн нэмэлт гликол хэрэглэгдэнэ.
4. Чанарын үзүүлэлт
Ханган нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийн баталгаат лабораторид хийсэн гликолын холимогийн тестийн үр дүнг (одоо системд байгаа гликолтой 10%, 30%, 50%, 70%-иар хольсон холимог), тогтворжилт, хөлдөлтийн цэг, дулаан дамжуулалт, зэврэлтээс хамгаалах үзүүлэлт зэргийн хамт үйлдвэрлэгчийн албан захидлаар ирүүлнэ.
Dowfrost HD маркын дулаан дамжуулах шингэн гликолтой хольж ашигласан туршилтын үр дүн болон шингэний тогтворжилт, хөлдөлтийн цэг, дулаан дамжуулалтын үр ашгийн үзүүлэлт, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг харуулна.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдсан мэдээлэл, баримт бичгийг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Дээрх ажлыг гүйцэтгэх чадамжтайг харуулсан бичиг баримт
- Монгол дахь гликол хадгалах агуулахын орчин нөхцлийн (нар, салхи, чийг, температур) тодорхойлолт
- Холбогдох бүтээгдэхүүний албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээний хуулбар.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 4-р сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР