Дулааны байгууламжийн ашиглалт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээний үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Дулааны байгууламжийн ашиглалт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээний үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

 

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

 

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын ерөнхий цар хүрээ:

Үйлчилгээ гүйцэтгэгч Компанийн дулааны станц, Компанийн уурхайн цогцолбор дахь бусад бойлуур, уурхайн цогцолборын газар доорх бүх инженерингийн шугам хоолойг ашиглалтад оруулах, ажиллуулах, шаардлагатай хангалттай хийгээд бүрэн ажиллах хүч, хяналт удирдлага, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлчилгээ, туршилтын багаж хэрэгслээр хангана.

Үйлчилгээ гүйцэтгэгч хоёр (4) 29 мегаваттын (мВт) бойлуур, хоёр (2) 7 мВт-ын усан халаалтын зуухнууд, дэд системүүд болон бүх л туслах эд ангиас бүрдэх дулааны станцыг ажиллуулж, арчилж тордон, засвар үйлчилгээг нь хийнэ. Үйлчилгээ гүйцэтгэгч дулааны станц, төвийн халаалтын системийг 24/7 цагаар аюулгүй, найдвартай ажиллуулж, үүнд шаардлагатай бүх засвар үйлчилгээ буюу тогтмол үзлэг, тоног төхөөрөмжийн үзлэг, үйлчилгээ, шинэтгэл, засвар, солих, өөрчлөх ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ бусад шаардлагатай арчилгаа тордлогоо, засвар үйлчилгээг хийнэ.

 

Үйлчилгээний цар хүрээнд дулааны станцын дараах систем, тоног төхөөрөмжийг ажиллуулах, ажил багтана. Үүнд: Гол усан халаалтын зуух болон механикийн жигүүр, цахилгааны болон хяналтын өрөө, албан тасалгаа, бие засах газрууд, нүүрс, шохойгоор тэжээх болон нүүрс бутлах байрууд, агааржуулах сэнсний өрөө, үнс барих шүүлтүүр, шохой хадгалах гадаах бункер, хуурай болон нойтон үнс зайлуулах, халуун ус дамжуулах систем, сэнс, үлээгч сэнс, ус цэвэршүүлэх болон зөөлрүүлэх систем, хөргөлтийн ус, галын ус, ахуйн ус, сантехникийн шугам хоолой болон холбогдох шахуургууд, яндан, хогийн бункер, хөнөг, хяналт удирдлага, цахилгааны залгуур болон өөр бусад тоног төхөөрөмж, бүтэц. Түүнчлэн бүх дулаан түгээх системүүд, уурхайчдын хувцас солих байрны дулааны солилцоо энэхүү Үйлчилгээний цар хүрээнд багтана.

 

Засвар үйлчилгээний ажлын цар хүрээ (Зуухнуудын их засвараас бусад):

Үйлчилгээ гүйцэтгэгч түншлэгч компани нь дараах үндсэн 3 чиглэлд суурин тоног төхөөрөмж болон газар доорх шугам хоолойн механикийн засвар үйлчилгээ хийх, шинэчилж солих болон тоноглолын гэмтлийн үндсэн шалтгааныг оношлох, дүн шинжилгээ боловсруулах, тоног төхөөрөмжийг ноцтой эвдрэхээс сэргийлсэн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

  1. Оюу толгой компаний уурхайн цогцолбор дахь Төвлөрсөн дулааны станцын үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дулаан хуваарилах байгууламжуудын хуваарьт болон хуваарьт бус механикийн засвар үйлчилгээ болон шинэчилж солих ажлыг бүрэн хариуцна. Үүнд:
  • Усан халаалтын буцламтгай үет, дахин шаталтат зуухнууд 29МВт х 4, 7 МВт х 2-ын үндсэн болон туслах тоноглол,
  • Нүүрс тээвэрлэх системийн механик тоноглол
  • Хөргөлтийн усны системийн механик тоноглол
  • Дэгдэмтгий үс зайлуулах системийн механик тоноглол
  • Шаарга үс зайлуулах системийн механик тоноглол
  • Ус бэлтгэлийн системийн механикын тоноглол
  • Сүлжээний усны шахуурга
  • Дулаан дамжуулах 1, 2, 3, 4-р систем
  • Мазаалай танк хаус, Уурхайн хатаалга гэх мэт.
  1. Оюу толгой компанийн уурхайн цогцолбор дахь газар доор булагдсан шугам хоолой болон дагалдах тоноглолын засвар үйлчилгээ болон шинэчилж солих ажлыг бүрэн хариуцна. Үүнд:
  • Түүхий ус хангамжийн симтемийн бүх шугам хоолой
  • Хэрэглээний халуун, хүйтэн усны бүх шугам хоолойн болон хаалт
  • Дулааны бүх шугам хоолой болон хаалт
  • Галын усны бүх шугам хоолой болон хаалт
  • Ахуйн бохир усны бүх шугам хоолой болон хаалт гэх мэт.
  1. Үйлчилгээ гүйцэтгэгч түншлэгч компани нь шаардлагатай тохиолдолд нэмэлт хүн хүчээр шаардлагатай томоохон засварын ажилд дэмжлэг үзүүлнэ. Үүнд:
  • Хүлээгдэж буй зуны ажил болон өвөлжилтийн бэлэн байдлыг хангах нэмэлт ажил
  • Газар доорх булаатай шугам хоолойг хэсэгчлэн солих
  • Баяжуулах үйлдвэрийн аналитик лабораторийн шинжилгээний дээж хайлуулах зуухны засвар үйлчилгээ.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  •  Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд (хуулбар),
  • Голлох боловсон хүчний анкет, гэрчилгээ
  • Өмнө нь хэрэгжүүлж байсан ижил төстэй ажлын жагсаалт, гэрээний үнийн дүн болон хэрэгжүүлсан хугацааны хамт.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 12-р сарын 03-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР