“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Гүний уурхайн Панель 1 болон 2-ын Хүдэр ачих байгууламжид зориулсан хүдэр цуглуулах сав, түүний хуяг нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь Гүний уурхайн Панель 1 ба Панель 2-ын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хүдэр цуглуулах сав болон түүний доторлогооны хуягыг нийлүүлэх (5 жилийн хугацаанд нийт 25 ширхэг) үүрэгтэй. Эдгээр сав нь Хүдэр дамжуулах системийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хүдэр ачих байгууламжын хэсэгт (доорх зурагт ногоон өнгөөр тэмлэглэсэн хэсэгт) суурилагдаж хүдрийг олборлолтын түвшинээс анхдагч бутлуур луу дамжуулах ажилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Хүдэр цуглуулах сав бүрийг бүрэн хуяглаж доторлосон байх бөгөөд Хуяг тогтоох тулгуур хүрээ (гадна бүрхүүл бүтэц) болон элэгдэлд тэсвэртэй Доторлогооны хуягаас (дотор элэгдэх гадаргуу) бүрдсэн байна.
Гэрээт гүйцэтгэгч нь тухайн ажилд хэрэглэгдэх бүхий л сэлбэг хэрэгсэл, материалын нөөц бүрдүүлж өөрийн агуулахаас нийлүүлэх бөгөөд үйлдвэрлэгчийн хүргэх газраас эхлээд Компанийн хүлээн авах газар хүртэлх нийлүүлэлтийн бүх сүлжээг хариуцан удирдаж шаардлагатай эд материалын тасралтгүй нийлүүлэлтийг хангаж ажиллана.
Нийлүүлэлтийн ажлын хүрээнд хэрэгцээт бүхий л бараа материалын нийлүүлэлт, зураг төсөл, үйлдвэрлэл, чанарын хяналт шалгалт, чанарын баталгаажуулалтын баримт бичиг бүрдүүлэлт, туршилтын угсралт, хамгаалалт, даатгал, хууль дүрмийн биелэлтийг хангах ажиллагаа, гэрчилгээжүүлэлт, савлагаа, ачилт, тээвэрлэлт зэрэг ажлууд багтана.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 4-р сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР