“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит, туршлагатай компаниудыг Аюултай бүсийн ангилал тодорхойлох судалгааны ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Энэхүү ОСИХ-ийн зорилго нь Аюултай бүсийн ангилал тодорхойлох урьдчилсан судалгааны ажил гүйцэтгэх талаар OT-д инженерийн цогц зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадвар, туршлагатай инженерийн зөвлөх эсвэл гүйцэтгэгчийг сонгоход оршино. Энэхүү ажлын хүрээнд шатамхай хий, уур, шатамхай тоос шороотой ажилладаг OT талбайн бүсүүдийг ангилах нарийвчилсан үнэлгээг хийх бөгөөд үнэлгээ нь OT болон олон улсын стандартын дагуу аюултай бүсүүдийг зөв ангилах, баримтжуулах, удирдах хэд хэдэн үндсэн үе шатуудаас бүрдэнэ.
Зөвлөх нь дараах шаардлагуудыг хангасан байх бөгөөд шаардлагатай үйлчилгээг гүйцэтгэх чадварыг харуулсан товч тодорхойлолт ирүүлнэ. Үүнд:
- Ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан аюултай бүсийн ангиллын мэргэшсэн туршлагатай байх.
- Аюултай бүсийн ангилал болон инженерийн судалгааны чиглэлээр өргөн туршлагатай судалгааны багтай байх.
- Шаардлагатай батламжууд: Зөвлөх нь дараах батламжуудтай байх бөгөөд аюултай бүсэд үйлчилгээ үзүүлэх эрхтэй байх ёстой.
-
- UEENEEM057A Хийд тэсвэртэй цахилгааны систем болон суурилуулалтыг зохион бүтээх
- UEENEEM052A Аюултай бүсүүдийг ангилах – хий орчин
- UEENEEM054A Аюултай бүсийн цахилгаан суурилуулалтыг төлөвлөх – хий орчин
- UEENEEM053A Аюултай бүсүүдийг ангилах – тоос шорооны орчин
- UEENEEM055A Аюултай бүсийн цахилгаан суурилуулалтыг төлөвлөх – тоос шорооны орчин
- UEENEEM058A Тоос шороонд тэсвэртэй цахилгааны системийг зохион бүтээх
- UEENEEM015B, UEENEEM052A, UEENEEM053A Аюултай бүсийг ангилах
- UEENEEM016B Аюултай бүсийн цахилгаан суурилуулалтыг зохион бүтээх
- UEENEEM017B Тэсрэлтийн хамгаалалттай цахилгааны системийг зохион бүтээх
- (Ex Mixed) (Ex p) (Ex tD) (Ex n), (Ex i) (Ex e) (Ex d) батламжууд
- UTE NES 610 A Аюултай бүсийн аюулгүй байдлыг хангах 4-р түвшний батламж
- UTE NES 010 A Тэсрэлтийн хамгаалалттай тоног төхөөрөмжийн бүтэн байдлыг тайлагнах 4-р түвшний батламж
- UTE NES 707 A Аюултай бүсийн цахилгаан суурилуулалтыг зохион бүтээх
- UTE NES 410A Аюултай бүсийн суурилуулалтыг нарийвчлан шалгах
- UTE NES 408 A Аюултай бүсийн суурилуулалтыг турших
Ажлын цар хүрээний үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд:
Урьдчилсан үнэлгээ:
- Аюулыг тодорхойлохын тулд шаардлагатай баримт бичгүүдийг (талбайн төлөвлөгөө, аюулгүй байдлын мэдээллийн хуудас гэх мэт) цуглуулж, судлах.
- Байгууламжтай танилцаэ, аюултай материалын боломжит эх үүсвэрийг тодорхойлох.
- Одоогийн цахилгаан тоног төхөөрөмжийг аюултай бүсэд нийцэж байгаа эсэхийг үнэлэх.
Ангиллын Судалгаа:
- Гал/тэсрэлтийн аюулын үндсэн дээр бүсүүдийг ангилах, нарийвчилсан дүн шинжилгээ хийх.
- IEC стандартын дагуу аюултай бүсүүдийг тодорхойлох
Урьдчилсан судалгааны зураг төсөл, материалын түүвэр (MTO):
- Ажлын цар хүрээ, зардал, төлөвлөгөөг үнэлэхийн тулд урьдчилсан дизайн болон инженерийн зураг, материалын түүвэрийг боловсруулах.
- Шийдэл гаргах хамгийн тохиромжтой сонголтыг тодорхойлохын тулд хувилбаруудын шинжилгээ хийх.
Эрсдлийн үнэлгээ:
- Аюултай үйл явдлын магадлал болон боломжит үр дагаврыг үнэлэх.
Зөвлөлдөх ба сургалт:
- Аюулгүй байдлыг сайжруулах зөвлөлгөө өгөх, ангиллын талаар ажилтнуудыг сургах.
Бичиг баримтжуулалт ба тайлан:
- Үр дүн, бүсчлэлийн зураг, эрсдлийн үнэлгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн болон аюулгүй байдлын арга хэмжээний зөвлөмжүүдийг багтаасан нарийвчилсан тайланг гаргах.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хүсэлтдээ хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
Зөвлөх нь шаардлагатай бүх үйлчилгээг амжилттай гүйцэтгэх чадварыг харуулсан дараах зүйлсийг багтаасан товч тодорхойлолт ирүүлэх ёстой. Үүнд:
- Мэргэшил ба туршлагын талаарх мэдээлэл: Ялангуяа аюултай бүсийн ангилал, ижил төстэй төслүүд дээрх холбогдох туршлагатай байх. Урьд нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй төслүүдийн жагсаалтыг хавсаргана.
- Судалгааны багийн мэдээлэл: Судалгааны баг болон голлох инженер техникийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг багтаана. Ажилтнуудын намтар болон мэргэшлийг нотлох баримтуудын хуулбарыг хавсаргана.
- Шаардлагатай сургалт болон зөвшөөрөлийн батламж: Дээр дурдсан шаардлагатай сургалтуудыг амжилттай төгссөн, эдгээр үйлчилгээг үзүүлэх эрхтэй байх ёстой. Холбогдох батламжуудын хуулбарыг хавсаргана.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 11-р сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР