“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь байгаль орчны чиглэлийн туршлагтай компаниудыг “Архангай аймагт Мод үржүүлгийн газар байгуулах, цаашдын үйл ажиллагааг хариуцан ажиллах үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралтаас авна уу.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ерөнхий мэдээлэл:
Оюу Толгой ХХК нь 2021 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нэг зуун сая мод” тарих амлалт өгсөн бөгөөд тус үндэсний хөдөлгөөний ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулаад байна.
Тус төлөвлөгөөнд тусгагдсан гол үйл ажиллагааны нэг нь Монгол Улсын ойжуулалт болон мод үржүүлгийн газрын дэд бүтцэд хөрөнгө оруулах явдал юм. Оюу Толгой ХХК нь Хангай болон Говийн бүс нутагт мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2025 онд Архангай аймгийн нутаг дэвсгэрт мод үржүүлгийн газар байгуулахаар ажиллаж байна.
Нээлттэй урилга:
Оюу толгой ХХК нь Архангай аймагт 5 га газарт стандартад нийцсэн Мод үржүүлгийн газар байгуулах, тарьц суулгац бэлтгэх, үржүүлэх, цаашдын үйл ажиллагааг тогтвортой авч явах мэргэжлийн, туршлагатай, чадварлаг, орон нутгийн ханган нийлүүлэгчийг хайж байна.
Оюу Толгой ХХК нь мэдээллийг хүртээмжтэй хүргэх зорилгоор мэдээлэл өгөх уулзалтыг 2025 оны 05-р сарын 23-ны өдрийн 10 цагт Арханхай аймгийн төв, Цэцэрлэг хотод, аймгийн ЗДТГ-ын байрны 1-р давхрын сургалтын танхимд нээлттэй зохион байгуулна.
Ажлын цар хүрээ:
Энэхүү ажлын цар хүрээ дараах 3 хэсгээс бүрдэнэ.
- Барилгын ажил: Мод үржүүлгийн газрын барилгын ажилд худаг, дэд бүтэц, оффис, үрийн агуулах барих ажил багтана. Хавсралтаас дэлгэрэнгүй харна уу.
- Барилгын ажлын нийт зардлыг “Оюу толгой” ХХК бүрэн санхүүжүүлнэ.
- Цаашдын үйл ажиллагаа – тарьц суулгац тарих, бэлтгэх, усалгаа арчилгаа зэрэг
- Ашиглалтанд орсны дараах 2 жилийн үйл ажиллагааны зардлыг “Оюу толгой” ХХК санхүүжүүлнэ.
- 3 дахь жилээс эхлэн үйл ажиллагааны зардлыг сонгогдсон ханган нийлүүлэгч өөрийн үйл ажиллагааны орлогоор бүрэн хариуцаж ажиллана.
- Засвар үйлчилгээ – Мод үржүүлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн үзлэг шалгалт, засвар үйлчилгээг сонгогдсон ханган нийлүүлэгч нь өөрийн зардлаар бүрэн хариуцаж ажиллана.
Ерөнхий шаардлагууд:
Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Архангай аймагт бүртгэлтэй ханган нийлүүлэгчдэд хамаарах бөгөөд доорхи шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
-
- Архангай аймагт бүртгэлтэй байх;
- Архангай аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх;
- Нийт үндсэн ажилтны 80-аас дээш хувь нь Архангай аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх;
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарлагдснаас хойш Архангай аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийн оролцох хүсэлтийг хүлээн авахгүй болно.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралтаас харна уу.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа дор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар);
- Тусгай зөвшөөрлүүд (хуулбар);
- Хуулийн этгээдийн дүрэм;
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого (хуулбар);
- Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан (хуулбар);
- Нийгмийн даатгалын тайлан;
- Татварын тайлан;
- Шүүх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагчаар татагдаагүй тухай лавлагаа;
- Компанийн товч танилцуулга:
- Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын баг, гол мэргэшсэн ажилтнуудын мэдээлэл, танилцуулга.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Монгол хэл дээр шаардсан материалын дагуу бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 06-р сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР