Албадмал үүсвэртэй аудио-давтамжийн магнетотеллүрийн (АҮАМТ) судалгааны ажлын үйлчилгээ үзүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Албадмал үүсвэртэй аудио-давтамжийн магнетотеллүрийн (АҮАМТ) судалгааны ажлын судалгааны ажлын үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Геофизикийн “АҮАМТ судалгааны ажил” нь дараах хүрээг хамарна:

  • Судалгааны талбайн геологи, структур-тектоник, ашигт малтмалын эрлийн ач холбогдол бүхий шинж чанарыг2 болон 3 хэмжээст орон зайд нарийвчлан тодруулах зорилгоор АҮАМТ судалгааны ажлыг гүйцэтгэж геологи-геофизикийн болон бусад өгөгдлүүдтэй холбон тайлалт хийх.
  • Талбайн хэмжээнд эрдэсжсэн хуримтлал байж болохуйц бүтцийг илрүүлж байршил, хэмжээг тодорхойлох, дүгнэлтөгөх.
  • Судалгааны ажлыг 2 (хоёр) эрлийн талбайд 50м х 400м торлолоор гүйцэтгэх ба нийт 1719 физик цэгт (84.3 тууш/км) хэмжилтийг гүйцэтгэж, анхдагчтоон мэдээллийг (анхдагч өгөгдлөл, байршил тогтоогч систем (GPS) бүхий өгөгдөл, ЧБЧХ (QAQC) -ны статистик өгөгдөл, өндрийн тоон загварчлал бүхий (DEM) өгөгдлүүд гэх мэт) зохих форматын дагуу цуглуулах ба тайлбар бичиг, үр дүнгийн зургийн хамт тайлан хэлбэрээр ирүүлэх (Монгол ба Англи хэл дээр).

Судалгааны ажлын үр дүн, дүгнэлтүүд нь доорх шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээрээс хязгаарлагдахгүй:

  • Хэмжилтийг стандартад нийцсэн тохирох багаж хэрэгсэл болон аргачлалаар гүйцэтгэж, тоон мэдээллийг цуглуулах.
  • Нийт хэмжилтийн 5-аас доошгүй хувьд ЧБЧХ-ны давтан хэмжилт хийгдсэн байх.
  • Анхдагч тоон мэдээлэлд (өгөгдөлд) шуугианы засвар болон төрөл бүрийн шүүлтүүрүүд зэрэг зохих залруулгууд хийгдсэн байх.
  • Цуглуулсан өгөгдлөөр судалгааны талбайн гадаргуугийн ба гүний (2000м хүртэл) тогтоцыг тодорхойлж,геофизикийн зүсэлт, зургуулыг боловсруулах (урвуу хөндлөн зүсэлтүүд, болон төрөл бүрийн гүний түвшин дэхь хэвтээ зүсэлтүүд, тайлалын зургууд мөн 2D ба 3D загварчлал үүсгэх гэх мэт).
  • Гарсан үр дүнгээр судалгааны талбайн хурдас чулуулгийн литологи болон чулуулгийн хил зааг, гүний тогтоц, зэргийг зураглах, эрдэсжилт-хүдэржилтийн хэтийн төлөвийн талаар дүгнэлт өгөх.
  • Боловсруулсан ба тайлал хийгдсэн зургууд нь растер форматаас гадна газарзүйн холболт хийгдсэн (georeferenced) дижитал форматаар өгөгдөх.

Үйлчилгээ үзүүлэгч нь уг үйлчилгээг олон улсын магадлан итгэмжлэгдсэн стандартын дагуу үзүүлнэ. Судалгааны ажлын төлөвлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг Татах гэсэн хэсэгт дарж Хавсралт 1-с үзнэ үү.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичигт тэмдэглэгээ хийж ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Гэрчилгээний хуулбар
  • Техник, тоног төхөөрөмжийн (стандарт, хэмжилзүйн газраар баталгаажсан) мэдээлэл ба техникийн үзүүлэлтүүд
  • Мэдээлэл цуглуулах ба боловсруулах зэрэг судалгааны арга аргачлал бүхий ажил гүйцэтгэх тухай товч төлөвлөгөө
  • Мэргэжлийн боловсон хүчний мэдээлэл ( диплом ба сертификатын хуулбар)
  • Уг ажлыг гүйцэтгэх ажлын стандарт журам (АСЖ) эсвэл зааварчилгаа байгаа эсэх, тийм бол хуулбарыг ирүүлэх.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 9 дүгээр сарын 24-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернэт мэдээллийн сан, өөр бусад веб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР