“Рио Тинто Монгол” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Рио Тинто Монгол” ХХК-наас тавигдаж буй шаардлагад нийцсэн Ажиллах хүч нийлүүлэх болон хүний нөөцийн бусад үйлчилгээг Монгол улсын хууль тогтоомж, түүний дотор Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь Компанийн зүгээс тухай бүрд өгсөн шаардлагуудад нийцүүлэн Ажиллах хүч нийлүүлэх болон хүний нөөцийн бусад үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээнэ. Ханган нийлүүлэгчээс шаардагдах үйлчилгээний хамрах хүрээнд доорх үйлчилгээ хамрагдах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:
Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ:
- Ур чадвартай ажилтнууд (мэргэжилтэн, оффисын болон мэргэжлийн ур чадвар бүхий ажилтнууд)
- Xүний нөөцийн болон төслийн аутсорсингийн үйлчилгээ
- Удирдах ажилтан хайж олох болон Headhunting үйлчилгээ.
Стратегийн зөвлөх үйлчилгээ:
- Ур чадварын үнэлгээ, судалгаа хийх;
- Хэрэгцээнд нийцсэн хөдөлмөрийн зах зээлийн нарийвчилсан судалгаа хийх;
- Xувь хүний хөгжил болон мэргэжлийн сургалтууд зохион байгуулах;
- Xүний нөөцийн бүрдүүлэлтийг идэвхжүүлэх, контент бүтээх, танилцах уулзалт, ажлын байртай танилцах өдөрлөг гэх мэт арга хэмжээг зохион байгуулах үйлчилгээ үзүүлнэ.
Ханган нийлүүлэгчид тавигдах шаардлага:
- Ханган нийлүүлэгч ажиллах хүч ханган нийлүүлэх хууль ёсны зөвшөөрөлтэй байгуулга байх.
- Компанийн холбогдох бодлого, Бидний ажлын арга барил, Ёс зүйн дүрэм, стандарт, Монгол улсын хууль тогтоомж, үүнд Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу үйл ажилага явуулах хүчин чадалтай байх.
- Хүний нөөцийн дотоод мэдээлэл, дата санг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн хүрээнд хадгалж хамгаалдаг мэдээллийн сантай байх.
- Санхүү, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангаж ажиллах чадвартай байх.
- Тодорхой аргачлал, гүйцэтгэлийн үнэлгээ бүхий ажлын төлөвлөгөө боловсруулж санал болгох чадвартай байх.
Ханган нийлүүлэгч нь Компанийн холбогдох Ажил эрхлэлт болон ажилтан авах бодлого, Бидний ажлын арга барил, Ханган нийлүүлэгчийн Ёс зүйн дүрэм, Мэдээллийн нууцлалын стандарт, Монгол улсын хууль тогтоомж, түүний дотор Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
Дээрх үйлчилгээ үзүүлэх боломжит эсхүл туршлагатай ханган нийлүүлэгчдийг доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичигт тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“РИО ТИНТО МОНГОЛ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР