Бидний тухай

“Оюу толгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах өмнийн говьд оршдог зэсийн уурхай ба дэлхийн хамгийн том өндөр чанартай зэсийн ордын нэг юм.

Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн зэс, алт болон бусад ашигт малтмалыг олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд гарган нэмүү өртөг бий болгон, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

“Оюу толгой” компани байгаль орчны өндөр стандарт баримталдаг бөгөөд, өмнийн говийн түүх, өв соёлыг хамгаалахад орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж байна.