Өмнөговь аймаг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН-GIZ), Оюу Толгой ХХК болон “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих сан” хамтран “Жижиг дунд үйлдвэрийг чадавхжуулах” Хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж “Хамтарсан хөтөлбөр”-ийн хүрээнд байгуулсан “Бизнес Инноваци, Хөгжлийн төв”-үүдийг байгуулсан билээ. Тус төв нь зөвлөх үйлчилгээнээс гадна нийт 58 сургалт/арга хэмжээ зохион байгуулж 1234 хүнийг хамруулсан (үүнээс 66% нь эмэгтэйчүүд) байна. Сар бүр дунджаар 8.2 сургалт/арга хэмжээг зохион байгуулж үр дүнд нь сургалтад хамрагдсан байгууллагуудын 34% нь борлуулалтын орлого нэмэгдэн, ажлын байр 50% нэмэгдэн (үүнээс 67% нь эмэгтэй), үйл ажиллагаа нь өргөжиж, бүтээгдэхүүний чанар сайжирч сургалтын агуулга, заах арга барилд сэтгэл хангалуун байсан байна. Өмнөговийн арван аж ахуйн нэгж Оюу толгойн гэрээт бөгөөд гэрээтийн туслан гүйцэтгэгч болж Манлай суманд тоосны өмсгөлийн үйлдвэр амжилттай ажиллаж байна.