“Оюу толгой” ХХК өөрийн толгой компани болох Туркойз Хилл Ресурс компаниар дамжуулан 2014 оны есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон 2014 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланг өнөөдөр нийтэллээ.
“Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган хэлэхдээ “Гуравдугаар улирлын тайлангийн дүн манай компанийн хамт олон ил уурхайгаа аюулгүй бөгөөд оновчтой хэмжээнд ажиллуулж, борлуулалтаа тогтвортой өргөжүүлж байгааг харуулж байна” гэв.
Тайлангийн онцлох хэсгээс дурдвал:
- 2014 оны есдугээр сарын 30-аар дуусгавар болсон оны эхний есөн сард ажилласан 200,000 цагт ногдох бүх осол гэмтлийн дундаж хувь 0.50 байсан бөгөөд амь нас эрсдэхэд хүрсэн осол гараагүй.
- Борлуулалтын орлого 466.1 сая ам.долларт хүрч 220,300 орчим тонн зэс-алтны баяжмал борлуулав. Баяжмал дахь металлын агуулгыг задалбал, ойролцоогоор 302.6 сая ам.долларын 53,600 тонн зэс, 158.5 сая ам.долларын 144,000 унци алт, 5.0 сая ам.долларын 323,000 унци мөнгө борлуулсан байна.
- Борлуулалтын өртөг 380.0 сая ам.доллар байв.
- Монгол улсын Засгийн газарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 25.4 сая ам.доллар төлөв.
- Баяжмалын борлуулалт 2014 оны хоёрдугаар улирлаас есөн хувиар өсч үйлдвэрлэлийн төлөвлөгөөт хэмжээг давсан учир агуулахад нөөцлөгдсөн хэмжээ энэ улиралд буурлаа.
- Нийт 36,600 тонн цэвэр зэс агуулсан 134,000 тонн зэс-алтны баяжмал үйлдвэрлэв.
- Ил уурхайн олборлолт 2014 оны дөрөвдүгээр улирал, 2015 оны нэгдүгээр улиралд өндөр агуулгатай хэсэг рүү шилжих учраас хүдрийн зэс, алтны агуулга нэмэгдэх төлөвтэй байна.
- Оюу толгойн нийт үйлдвэрлэл 2014 онд 135,000-150,000 тонн зэс, 550,000-600,000 унци алт хүрэх төлөвтэй байна.
Оюу толгойн үйлдвэрлэлийн үзүүлэлт | 2014 оны 3-р улирал | 2014 оны эхний 9 сар |
---|---|---|
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 7,029 | 20,367 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга) | ||
Зэс(%) | 0.59 | 0.55 |
Алт (г/т) | 0.80 | 0.64 |
Мөнгө (г/т) | 1.64 | 1.58 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) | 134.1 | 377 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 27.3 | 26 |
Үйлдвэрлэсэн баяжмал дахь металл | ||
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) | 36.6 | 98.2 |
Баяжмал дахь алт (‘000 унциар) | 132 | 311 |
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) | 216 | 608 |
Борлуулсан баяжмал дахь металлууд | ||
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) | 53.6 | 118.3 |
Баяжмал дахь алт (‘000 унциар) | 144 | 298 |
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) | 323 | 710 |
Туркойз Хилл Ресурс компанийн гаргасан санхүүгийн тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.turquoisehill.com/i/pdf/Turquoise-Hill-announces-financial-results-and-review.pdf цахим хуудсаас авна уу
Leave a Reply
You must be logged in to post a comment.