Анир хур ХХК-ийн захирал Б.Хуяг “Бид Оюу Толгой компанид бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлснээр олон ахиц дэвшил гарлаа. Бүтээгдэхүүний нэр төрөл, борлуулалт нэмэгдсэн. Ажиллах хүч шинээр авлаа. Ажилтай, орлоготой хүн нэмэгдсэнээр бидний хувьд ч сэтгэл хангалуун байгаа." хэмээн ярилаа.
Тус компани цаашид шинээр ажлын байр барьж, орон тоогоо 6-8 хүнээр нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
– Ийм амжилтын жишээ бол 'Анир хур' компани юм –
Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Б.Хуяг хэвлэлийн эх бэлтгэгч дизайнер мэргэжилтэй. Тэрээр өөрийнхөө мэргэжлийн дагуу гэрээрээ нэрийн хуудас, урилга, өргөмжлөл, цээж зураг авах, зураг угаах зэрэг үйлчилгээ явуулж эхэлжээ. Үйлдвэрлэгч бүрийн нэгэн адил зах зээлээ өргөжүүлэхээр шийдэж 2011 оны 7 дугаар сард Оюу Толгой ХХК-ийн орон нутгийн хангамжийн хэлтэсийнхэнтэй уулзаж, өөрийнхөө хийсэн гар урлалын бүтээлүүдээ Оюу Толгой төслийн талбай дээр борлуулах болжээ. Ингэснээр борлуулалт нь ч нэмэгдэж.
Үүний дараа Оюу Толгой төслөөс зарласан төрөл бүрийн аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэгт, самбар нийлүүлэх тендерт шалгарч, 2012 оны 6 дугаар сараас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлжээ. Анх нэг хүнтэй ажлаа эхэлж байсан бол шинээр гурван ажлын байр гаргасан байна.
Үйл ажиллагаа өргөжиж, цар хүрээ нэмэгдсэн тул 2012 оны 4 дүгээр сард Анир хур нэртэй компаниа байгуулжээ. Эднийх өнөөдөр төрөл бүрийн самбар, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэгтүүд, замын тэмдэг, мэдээллийн самбар, дээжний уут, өргөмжлөл, урилга, нэрийн хуудас зэрэг хэвлэмэл материал үйлдвэрлэх, түргэн зургийн үйлчилгээ зэрэг олон төрлөөр үйл ажиллагаа явуулж байна.
Анир хур ХХК-ийн захирал Б.Хуяг “Бид Оюу Толгой компанид бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлснээр олон ахиц дэвшил гарлаа. Бүтээгдэхүүний нэр төрөл, борлуулалт нэмэгдсэн. Ажиллах хүч шинээр авлаа. Ажилтай, орлоготой хүн нэмэгдсэнээр бидний хувьд ч сэтгэл хангалуун байгаа. Бас тоног төхөөрөмжөө шинэчиллээ. Зөвхөн манай компани биш Монголын олон зуун ханган нийлүүлэгч ийм байдлаар хөгжиж байгаа нь чухал” хэмээн ярилаа.
Тус компани цаашид шинээр ажлын байр барьж, орон тоогоо 6-8 хүнээр нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлүүд эрчимтэй хөгжих нь ажлын байр нэмэгдүүлэх, улсад татвар төлөх зэрэг олон талын үр нөлөөтэй. Эдгээр жижиг, дунд үйлдвэрлэгчид ихэнхдээ өрхийн үйлдвэрлэлээс үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байдаг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Анир хур' компани ч ийм амжилттай түүхийн нэгэн жишээ юм.
Хариулт үлдээнэ үү