“Ханбогд Индастри” компани нь уурхайд нэг удаагийн хамгаалалтын хувцас нийлүүлэх үйлдвэрээ Өмнөговь аймгийн Манлай сумд нээлээ.Тус компани “Оюу толгой” компанитай гурван жилийн гэрээ байгуулснаар Манлай сумаас “Оюу толгой”-д бүтээгдэхүүн нийлүүлэх анхны ханган нийлүүлэгчид болсон төдийгүй жилд нэг удаагийн 150,000 хамгаалалтын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
“Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” стратегийнхаа хүрээнд орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг бөгөөд “Ханбогд Индастри” компанитай мөн энэ хүрээнд хамтран ажиллах болсон билээ.