Өмнөговь аймаг болон Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Өмнөговь аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан “Орон нутгаас худалдан авалтыг нэмэгдүүлэх” үндсэн зорилго бүхий Өмнөговь аймаг болон Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны үр дүнг үнэлж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, холбогдох арга хэмжээний талаар ярилцан шийдвэрлэлээ.