Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь Монголын түүхэн дэх хамгийн том үйлдвэр юм. Уг үйлдвэрийг бүтээн босгоход Эйфелийн гурван цамхаг барих хэмжээний ган төмөр орж, 15.7 сая хүн/цагийн хөдөлмөр зарцуулсан.
Баяжуулах үйлдвэр ойролцоогоор 255 метр урт, 144 метр өргөнтэй. 2013 оны 2 дугаар сарын 1-нд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж, мөн оны 7 дугаар сарын 9-нд экспортод гаргасан. Баяжуулах үйлдвэр хоногт 100,000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай. Гүний уурхайг ашиглалтад оруулахаас өмнө баяжуулах үйлдвэрийг өндөр агуулгатай хүдэр баяжуулах боломжтой болгон шинэчилж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх юм.