Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг бид ямагт тэргүүнд тавьж ажилладаг бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын утааны голомтод үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон сургуулийн тасалгааны орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг санаачилж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуульд Швейцар улсад үйлдвэрлэдэг IQ Air брэндийн 23 ширхэг сайн чанарын агаар цэвэршүүлэгчийг хүлээлгэж өглөө.
Агаарын бохирдол нь 0-7 насны хүүхдийн уушгины хөгжил, дархлаанд нөлөөлж оюуны хөгжил удаашрах, амьсгалын замын өвчлөлд өртөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрч байна. Тасалгааны агаараас шалтгаалж ханиад томуугаар өвчлөх тохиолдол элбэгшиж байгаа энэ үед байршлын хувьд агаарын бохирдол хамгийн өндөр хэсэгт байрладаг Эх нялхсын хагалгааны тасгуудад хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд болон 116-р сургуулийн дотуур байрны сурагчдад агаар цэвэршүүлэгч нэн хэрэгтэй бөгөөд цэвэр агаараар амьсгалж, сурч хөгжин амьдрахад таатай орчныг бүрдүүлэхэд хамтарч ажилласандаа бид баяртай байна.
IQ Air агаар цэвэршүүлэгч нь энгийн агаар цэвэршүүлэгчээс 100 дахин бага хэмжээтэй бичил биет бохирдуулагчдыг, бактери вирусийг 10 дахин багасгасан биетийг шүүх чадвартай, идэвхжүүлсэн нүүрс болон хөнгөн цагааны исэл нь 100 гаруй төрлийн хортой утааг шүүх чадвартай, бөгөөд озон, ион ялгаруулдаггүй 100% эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй технологи учраас эмнэлэг болон сургуулиудад нэн тохиромжтой юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.