Эрсдэлийн удирдлага

Бидний үйл ажиллагааны өргөн цар хүрээ, үйлдвэрлэлийн нарийн технологийн улмаас томоохон эрсдэлүүдийг болгоомжтой няхуур байдлаар хянах шаардлага гардаг.

Бид ажлын байран дахь болзошгүй аюулыг илрүүлж, тэдгээрийн ажилчдад учруулах эрсдэлийг үнэлэн, хор хохирлоос сэргийлэх, хяналт тавих зэргээр ажлын байран дах эрсдэлийг тасралтгүй хянаж байна. Эрсдэлийн удирдлагын тогтолцоог байгууллагын хэмжээнд бүрэн нэвтрүүлж чадсан. Манай компанид бүх төрлийн ажил үүрэгт эрсдэлийн үнэлгээ хийж, хяналт тавьдаг.

Бид ажлын байран дахь эрсдэлээ илрүүлж, удирдахад нь ажилтнуудад туслах олон төрлийн арга хэрэгслийг ашигладаг.

Ноцтой эрсдэлийн удирдлага

Бид ноцтой эрсдэлийг хянаж удирдахад тэр дундаа хүний амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвар алдахад хүргэж болзошгүй хамгийн ноцтой эрсдэлүүдийг хянахад ихээхэн анхаардаг. Бид амь нас хамгаалж, ноцтой эрсдэлүүдийг хянахын тулд:

  • Ноцтой цөөн эрсдэлүүдэд голлон анхаардаг
  • Ажлын байр/ажил үүрэг бүр дэх ноцтой эрсдэлийг олж тогтоон, хяналтын арга хэмжээ боловсруулдаг
  • Хяналтын арга хэмжээ байгаа эсэхийг шалгахад ашиглах практик арга хэрэгслийг бий болгодог
  • Аюулгүй ажиллагааны суурь тогтолцоонд тулгуурлаж тасралтгүй сайжруулдаг.