Аюулгүй ажиллагааны соёл

“Оюу толгой” компани нь ажилтны, байгууллагын эрхэмлэх зүйлсийг хослуулсан аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Бид зан үйлийг тууштай суулгах эерэг соёлыг төлөвшүүлэх зорилгыг тавьсан. Тухайн ажлыг гүйцэтгэхэд аюултай гэж үзвэл ажлаа зогсоохыг “Оюу толгой” компанид ажиллаж буй хүн бүрд зөвшөөрдөг. Түүнчлэн бүх ажилтнууд аюулгүй ажиллагааг сайжруулахад эерэг үр нөлөө үзүүлэхийг дэмждэг юм. “Оюу толгой” компанийн хэмжээнд аливаа хурал цуглаан үргэлж “Аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцоо”-гоор эхэлдэг бөгөөд энэ үеэр ажилтан бүр аюулгүй ажиллагааны асуудлыг хөндөж, ижил төстэй асуудалтай тулгарч, хэрхэн шийдвэрлэсэн талаар хамтран ажиллагсдынхаа туршлага, зөвлөмжийг сонсох боломжтой.