Нэмэлт мэдээлэлийг:
Ц.Ганзориг
Гар утас: 9908-5617
Уул уурхайн төслийн санхүүжилтийн талаар Монголын залуу санхүүчдэд зориулсан анхны сургалтыг Оюу Толгой компани ивээн тэтгэв
Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Оюу Толгой компани энэ долоо хоногт болж байгаа залуу санхүүчдэд зориулсан гурван өдрийн сургалтыг ивээн тэтгэлээ. Эдгээр залуу санхүүчид Монголын эдийн засгийн хөгжлийн суурь үндсийг тавихад чухал үүрэг гүйцэтгэх юм
Монголын дөрвөн том банк болон Оюу Толгой компанийн 34 хувийг Монгол улсын Засгийн газрын өмнөөс эзэмшдэг “Эрдэнэс МГЛ” компанийн 20 залуу мэргэжилтнийг удирдлага нь сонгон энэхүү сургалтад оролцуулж байна. Сургалтад оролцогчид Оюу Толгой төслийн санхүүжилтийн үйл явцын талаар байнга мэдээлэл хийж байх дэд хороонд орох бөгөөд дээр дурдсан дөрвөн банк энэ үйл ажиллагаанд оролцож байна. Банк тус бүр 32 тэрбум төгрөгийг зээлүүлсэн байна
“ХААН” банкны Эрсдэл хариуцсан захирлын орлогч Н.Оюунханд "Бусад компанитай харьцуулахад Оюу Толгой илүү ил тод, нээлттэй. Оюу Толгой компанийн ажилтнууд үйл ажиллагаандаа бусад компанийг оролцуулж, Монголын банкуудын чадавхийг сайжруулахыг байнга зорьж байдаг юм" гэж ярилаа. Тус банкны байгууллагуудын банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дөлгөөн "Манай банк энэ чиглэлээр туршлага багатай тул уг сургалт үнэхээрийн цагаа олсон чухал сургалт боллоо" гэв.
Худалдаа, хөгжлийн банкны Олон улсын банкны газрын харилцах дансны менежер Д.Нямсүрэн хэлэхдээ "Энэ бол үнэхээрийн хэрэгтэй, онцгой сургалт. Оюу Толгой энэ төрлийн сургалтыг анхлан зохион байгуулж байна. Энэ бол их өндөр түвшний сургалт бөгөөд сургалтад оролцсоноор санхүүжилтийн санал болон санхүүжилтийн хугацааны төлөвлөгөөн дээр шууд ажиллах боломжтой болох юм. Хамтран ажиллах хүмүүстэйгээ сургалтын үеэр уулзана гэдэг сайхан шүү" гэж ярьсан юм.
Оюу Толгой компанийн гүйцэтгэх ерөнхийлөгч Камерон МакPей “Монголын залуучууд бүхий л ажил мэргэжлийнхээ турш ашиглах ур чадварыг энэ сургалтаас олж авч байгааг хараад би их баярлаж байна. Энэ бол Оюу Толгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн чадавхи бэхжүүлэх, ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа амьдрал дээр хэрэгжиж байгаа бодит жишээ юм” гэж ярив.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз, түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айвенхоу Майнз, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.
Оюу Толгой ХХК байгаль орчин, ажилтан ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагаагаа чин шударгаар явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.