Уурхайн төслөөс үүдэлтэй шилжин суурьшилт, түүний нөлөөллийг сайтар ойлгож, зохицуулахын тулд орон нутгийн засаг захиргаа компани хамтран Шилжилт хөдөлгөөнийг удирдах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Шилжилт хөдөлгөөнийг удирдах төлөвлөгөөг эндээс үзнэ үү.
Шилжилт хөдөлгөөний гол хүчин зүйл нь уул уурхайн үйл ажиллагаа түүнтэй холбоотой ажлын байр, бизнесийн бусад боломжууд бөгөөд уурхайн хамгийн ойрхон сум болох Ханбогд суманд Өмнөговь аймгийн бусад сумд, нийслэл хот, бусад аймгаас шилжилт хөдөлгөөний хэт урсгал бий болохоос сэргийлэх зорилгоор хамтарсан ажлын хэсгүүд байгуулан ажилладаг.
Орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, худалдан авалтын хамтарсан ажлын хэсгүүд тогтмол уулзаж, харилцан тохирсон ажлын гүйцэтгэлийг сар бүр хянаж ажилладаг.
Хариулт үлдээнэ үү