Манай компани үйлдвэрүүдээс нь чанартай, баталгаатай сэлбэг эд ангиудыг аль болох богино хугацаанд боломжийн үнээр нийлүүлэх зорилготой ажилладаг
Бэстим ХХК 2008 онд байгуулагдсан бөгөөд Оюу Толгой ХХК-тай 2009 оноос хамтран ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад уул уурхай эрчимтэй хөгжиж, түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес олноор бий болж байна. Эдгээр бизнес илүү төрөлжиж, дагнасан хэлбэрээр ажиллах болсон нь компанийн хөгжилд зарим давуу талыг бий болгож байна.
Ийм компанийн нэг бол Бэстим ХХК юм. Тус компани 2008 онд байгуулагдсан бөгөөд уулын ашиглалтын машин тоног төхөөрөмжүүдийн төрөл бүрийн сэлбэг, эд ангиудыг үйлдвэрээс нь нийлүүлдэг. Оюу Толгой ХХК-тай 2009 оноос хамтран ажиллаж байна.
Бэстим ХХК-ийн захирал Д.Эрдэнэбат “Манай компани үйлдвэрүүдээс нь чанартай, баталгаатай сэлбэг эд ангиудыг аль болох богино хугацаанд боломжийн үнээр нийлүүлэх зорилготой ажилладаг. Монголд хэрэгжиж байгаа уул уурхайн төслүүдэд тоног төхөөрөмж, сэлбэг ханган нийлүүлэлтээр ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд давамгайлдаг. Манайх бол Монгол хувь эзэмшигчтэй компани” хэмээн танилцууллаа.
Бэстим ХХК-ийн хувьд Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар олон талаар хөгжиж байгаа аж. Тэдний хувьд Оюу Толгой ХХК-ийн зүгээс тавигдах шаардлагуудыг биелүүлэхийн зэрэгцээ шинэ боломжуудыг нээх, үйл ажиллагаагаа улам сайжруулахаар чармайн ажиллаж, зах зээл дэх оролцоо, байр сууриа тогтвортой нэмэгдүүлж байгаа юм байна.
Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. Бэстим ХХК 2012 оны 6 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.