Хэвлэлийн мэдээ: “Оюу толгой” 2024 оны хоёрдугаар улирлын тайлан

Хэвлэлийн мэдээ:

“ОЮУ ТОЛГОЙ” 2024 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

2024 оны онцлох амжилтуудаас:

  • Бид Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын их, дээд сургуулиудад нийт найман удаагийн “OT on the Go!” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээнүүдээр дамжуулан оюутан залууст ирээдүйн чиг баримжаа олгох мэргэжилтнүүдийн илтгэлүүд, “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүргэсэн юм.
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хургадын ам, Шарын гол сумын Хар Ямаатын аманд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийж дуусгалаа.
  • Малчдад зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад туслах Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хэрэгжүүлж буй “Бид Хамтдаа” аянд “Оюу толгой” компани нэгдэн, мал сүргийнхээ 70-аас дээш хувийг зудад алдсан 3,333 малчин өрхөд нийт нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
  • Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг сайжруулах, нөхөн сэргээлтийг дэмжих зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Рио Тинто групп, “Оюу толгой” компани хамтран Монгол Улсад анх удаа геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэж, анхны төгсөгчид бакалаврын дипломоо гардан авлаа. Энэ хөтөлбөр нь залууст дэлхийн жишигт нийцсэн боловсролыг эх орондоо эзэмших боломжийг олгож байна.
  • “Оюу толгой” компани Unread медиа компанитай хамтран энэ оны хоёрдугаар сард эхлүүлсэн “Байгаль орчны сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-өө амжилттай дуусгалаа. Нийт 150 оролцогч бүртгүүлснээс шаардлага хангасан 20 оролцогч хөтөлбөрт хамрагдаж, сайн туршлагад суралцан, салбарын танилын хүрээгээ өргөжүүлсэн юм.
  • Оюу толгойн уурхайн хойд хаалганаас Тавантолгойн нүүрс тээврийн зам хүртэлх 12.6 км замын барилга угсралтын шавыг тавьлаа.
  • Ханбогд сумын гэр хорооллын цэвэр бохир усны шугамын ажлыг хийж дуусгалаа. Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн санхүүжилт бүхий хоёр жил үргэлжилсэн энэ төслийн хүрээнд цэвэр усны 20.1 км, бохир усны 17.6 км шугамыг барьж 1000 гаруй айл өрх, 60 гаруй албан байгууллага уг шугамд холбогджээ. Ингэснээр Ханбогд сумын нийт өрхийн тал хувь нь цэвэр, бохир усны системд холбогдоод байгаа юм.

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2024 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.

  • Бид гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд энэ улиралд 14 хүдэр булгуурыг тэсэллээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшингийн нийт хүдэр буулгуурын тоо 114 болсон байна.
  • Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба хоёрдугаар улирлын эцэст 97 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 2024 оны хоёрдугаар улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах төлөвтэй байна.
  • Анхдагч бутлуур 2-ын барилгын ажил хэвийн үрэгжилж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд дуусах төлөвлөгөөтэй байна.
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтдаа хэд хэдэн томоохон дэвшилд хүрч чадлаа. Үүнээс цохон дурдвал, босоо амын баг нь агааржуулалтын урд ба хойд амыг гүний уурхайтай амжилттай холболоо. Уг хоёр босоо амны нэвтрэлтийн ажилтай холбоотой дэд бүтцийг амжилттай гарган авсан ба одоогоор агааржуулалтын хойд амны сорох сэнс болон урд амны агаар халаагчийг холбох ажил өрнөж байна. Энэхүү хоёр босоо ам нь гүний уурхайн агааржуулалтыг нэмэгдүүлж улмаар гүний уурхайн үйлдвэрлэл ирэх жилүүдэд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг олгоно.

Энэ оны хоёрдугаар хагасд Хамтын Гэрээг шинэчлэх хэлэлцээр хийнэ. Бидний үйлдвэрчний эвлэлтэй хийсэн гэрээний хугацаа 2025 оны дөрөвдүгээр сард дуусна.

Үйлдвэрлэлийн тайлан

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийг 0.12 үзүүлэлттэйгээр гүйцэтгэж, 200,000 хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилгоо биелүүллээ.
  • Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2024 оны 2-р улиралд 0.33 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.
  • Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтнуудын 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
  • Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 44 их наяд төгрөг буюу 17.9 тэрбум ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төлжээ. Үүнд үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Хоёрдугаар улирлын байдлаар 889ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 588 нь дотоодын ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90.7 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
  • Хоёрдугаарулирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

Гүний олборлолтын өсөлт үргэлжилсээр байгаа бөгөөд олборлосон зэсийн хэмжээ 2024 оны хоёр дугаар улиралд 23 хувиар өссөн байна. Бид энэ улиралд гүний уурхайгаас 2.02 хувийн зэсийн дундаж агуулгатай 1.5 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.37 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.3 сая тонн хүдэр тус тус олборлосон байна. 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500,000 тоннд (цэвэр метал) хүргэх бизнесийн зорилтдоо хүрэхийн төлөө гүний уурхайгаа аюулгүйгээр ахиулан ажилласаар байна.

Оюу толгойн үйлдвэрлэлийн мэдээлэл
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн