Оюу Толгой ХХК-д ажилд орохоор өргөдөл гаргаж буй зарим иргэд ажлын байрны анкетын зарим асуултууд зохимжтой бус, хүний хувийн нууцыг хөндсөн байна гэсэн хүсэлт гаргасан. Компанийн хувьд эдгээр асуулт нь зөвхөн мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс асуудаг бөгөөд өөр ямар нэг зорилго агуулаагүй.
Бид анкет дахь асуултуудыг шинэчлэн боловсруулж өөрийн цахим хуудсанд байршуулаад байна. (Шинэчилсэн анкеттай www.ot.mn цахим хуудаснаас танилцана уу.)
Оюу Толгой ХХК-ийн бодлого, үйл ажиллагааны журамтай холбоотой гомдол, хүсэлтийг бид хүлээн авахад бэлэн байна. Дээрх асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисст мэдээлэл хүргүүлэх болно.
Хариулт үлдээнэ үү