Оюу Толгой компани мэргэжлийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран төслийн Өмнөд Кемпэд байрлаж буй 67 ажилтны өвчний шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Өмнөд Кемпэд төслийн нийт 12,000 гаруй ажилтнуудын нэг хэсэг болох 480 гаруй ажилтан байрладаг.
Өвчилсөн ажилтнуудыг эмчилгээнд хамруулж байгаа ба суулгалт өгөх нийтлэг шинж тэмдэг илэрсэн. Улаанбаатар хотоос эмч нарын нэмэлт багийг Оюу Толгойн Өмнөд Кемпэд ажиллуулж эхэлсэн.
Өвчилсөн ажилтнуудыг кемпэд байрлаж буй бусад хүмүүсээс тусгаарласан болно.
Өвчний шалтгааныг тодруулах ажил явагдаж байгаа бөгөөд одоогоор урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй байна.
Өмнөд Кемп нь Оюу Толгой төслийн талбайгаас өмнө зүгт 40 км зайд байрладаг. Оюу Толгой төслийн үндсэн кемп, бусад туслах кемпүүдэд ямар нэгэн өвчлөлт гараагүй болно.
Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтэс
П.Баярмагнай
Утас: 99111851
Цахим шуудан: BayarmagnaiP@ot.mn
Хариулт үлдээнэ үү