Хэвлэлийн мэдэгдэл 3

Өмнөд Кемп

Оюу Толгойн төслийн Өмнөд Кемпийн хордлого авсан ажилчид эмч нарын хяналтанд байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч, удахгүй ажилдаа эргэн орох боломжтой болсон байна.

Оюу Толгойн зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилтнуудын өвчний шалтгааныг тодруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хоолны хордлого хэмээн оношилж, эмчилгээ хийж байгаа нь үр дүнгээ өгч байна. Шинжилгээний хариу удахгүй гарна.

Өмнөд Кемпэд байрлаж байгаа 480 ажилтаны 84 нь хордлого авсан бөгөөд эдгээрээс дөрвөн ажилтан нь одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байна. Хордлогод өртсөн бүх ажилчдын биеийн байдал сайн байгаа бөгөөд эмчилгээний үр дүнд бие нь сайжирч байна.

Оюу Толгой ХХК болсон явдалд бүх анхаарлаа хандуулж, ийм асуудал дахин гаргахгүй байх талаар гэрээлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Манай компанийн болон гэрээлэгч байгууллагуудын ажилтан ажиллагсадын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа нь бидний үйл ажиллагааны тулгуур зарчим юм.

Өмнөд Кемп нь Оюу Толгой төслийн талбайгаас өмнө зүгт 40 км зайд байрладаг. Оюу Толгой төслийн үндсэн кемп, бусад туслах кемпүүдэд ямар нэгэн өвчлөлт гараагүй болно.

Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтэс
П.Баярмагнай
Утас: 99111851
Цахим шуудан: BayarmagnaiP@ot.mn


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн