Хэвлэлийн мэдэгдэл (шинэчлэгдсэн)

Оюу Толгойн төслийн Өмнөд Кемпийн хэсэг ажилчид өвчний улмаас эмнэлгийн анхан шатны тусламж авч байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Эдгээр ажилчдын зарим нь эдгэрч ажилдаа буцаж орох боломжтой боллоо.

Оюу Толгойн зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилтнуудын өвчний шалтгааныг тодруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Өмнөд Кемпийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Өмнөд Кемпийн өвчилсөн ажилтнуудад суулгалт өгөх нийтлэг шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд тэднийг тусгаарлан шаардлагатай бүх эмчилгээг хийж байна.  

Өвчний шинж тэмдэг өчигдөр анх илэрмэгц Оюу Толгойн зүгээс яаралтай арга хэмжээ авч эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Мөн эмнэлгийн нэмэлт багийг Улаанбаатар хотоос Өмнөд Кемпэд ажиллуулж байна.

Өвчний шалтгааныг тодруулах ажил явагдаж байна.

Өмнөд Кемп нь Оюу Толгой төслийн талбайгаас өмнө зүгт 40 км зайд байрладаг. Оюу Толгой төслийн үндсэн кемп, бусад туслах кемпүүдэд ямар нэгэн өвчлөлт гараагүй болно.

 

Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтэс

П.Баярмагнай

Утас: 99111851

Цахим шуудан: BayarmagnaiP@ot.mn


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн