Далангийн барилгыг гол төлөв дараах 3 аргаар барьж байна. Үүнд:
- Хаягдал дээр нь өсгөх арга:
Энэхүү аргачлал нь далангийн барилгыг хаягдал дээр нь өсгөх замаар даланг хумьж өндөрлөх хэлбэрээр барьдаг, ашиглалтын талбай бага шаарддаг, эдийн засгийн хувьд зардал багатай хэдий ч далан задрах эрсдэл хамгийн өндөр. - Гадагш тэлэх арга:
Энэхүү аргачлал нь барилгын суурийг зузаатгах замаар далангийн ханыг гадагш тэлж барьдаг тул барилгажих талбай их ордог, түүнийгээ дагаад эдийн засгийн хувьд зардал өндөртэйхэдий ч далан задрах эрсдэл хамгийн бага. - Эгц дээш нь өсгөх арга:
Энэхүү аргачлал нь далангийн барилгын ханыг эгц дээш өрж, даланг гадагш тэлж зузаатгах замаар барьдаг дээрх 2 аргачлалын холимог арга гэж ойлгож болно. Эдийн засгийн хувьд гадагш тэлэх аргаас зардал багатай хэдий ч эрсдэл өндөр.