Ханбогд сумын оршин суугчдын 80 гаруй хувь нь Оюу Толгой төслийн шүдний эмнэлэгээр үйлчлүүлдэг

Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851

Уул уурхайн компаний хандивласан эмнэлэг амжилттай ажиллаж байна

Ханбогд сумын шүдний тасгийн эмч Ц.Дарам

Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn)– Ханбогд сумын таван оршин суугч тутмын дөрөв нь  тус сумын эмнэлэгт барьж өгсөн шүдний тасгаар үйлчлүүлээд байна хэмээн тус тасгийн эмч өгүүлж байна. Тус тасгыг 2009 оны 2-р сарын 16-нд Оюу Толгой төслийн санхүүжилтээр нээсэн билээ.

Улаанбаатар хотоос тус тасагт ажиллахаар нүүж очсон 28 настай шүдний эмч Ц.Дарам өнгөрсөн 2 жилийн хугацаанд сумын ихэнх оршин суугчид тус тасгаар үйлчлүүлсэн гэж хэллээ.

Энэ шүдний тасаг нь тус суманд байгаа анхны, бүрэн тоноглогдсон шүдний эмнэлэг бөгөөд  Оюу Толгой төслөөс энэ эмнэлгийг байгуулахаас өмнө шүдний эмчилгээг авах ямар ч боломж байдаггүй байлаа гэж тэр нэмж хэлэв. шүдний эмч Ц. Дарам шүдний эмнэлэг нээгдсэнээс хойш үйлчлүүлсэн хүмүүсийн тоог нямбайлан бүртгэж авдаг байна.

Оюу Толгой төслийн санхүүжилтээр Ханбогд сумын эмнэлгийг хоёр удаа шинэчлэн  засварлаж, түргэн тусламжийн машин хандивласан бөгөөд мөн дээрх шүдний эмнэлгийг барьж байгуулсан юм. Оюу Толгой төсөлд хамгийн ойрхон сум болох Ханбогд сум нь тус төслийн хандив, тусламжийн ашиг тусыг ихээхн хүртэж байгаагийн ойрмогхоны жишээ нь энэ бөгөөд мөн сумыг нийтэд нь цахилгаанаар хангах дизель хөдөлгүүрийн түлшийг хандивлаж, орон нутийн цагдаагийн хэлтэст машин өгч, дунд сургуулийг өргөтгөхөд нь тусалж байна.   

Оюу Толгой ХХК-ийн ерөнхийлөгч Камерон Макрей хэлэхдээ “ энэ шүдний эмнэлэгийн амжилт нь Ханбогд сумын хувьд ихээхэн ач холбогдолтой, сайн мэдээ юм. Би Ханбогд сумынханд сайн үйл бүтээж байгаа шүдний эмч Дарамд баяр хүргэмээр байна. Өмнө нь Ханбогд сумын иргэд шүдээ эмчлүүлэх гэж олон зуун километр явах шаардлагатай байсныг би мэдэх юм. Харин шүдний эмч Дарам зэрэг бүтээлч хүмүүсийн хөдөлмөр зүтгэлээр тус шүдний эмнэлэг тун амжилттай ажиллаж, нутгын иргэд ам сайтай байгааг сонсохоод тэднээр бахархаж байна” гэв.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн