Уурхайн мэргэжлээс шалтгаалах өвчнийг оношилж, анагаах төв байгуулна

Нийт ажилтнуудын 75 хувь нь Монголчууд. Тэднийг цаашид улсдаа хамгийн чадварлаг мэргэжилтэн болгон сургаж, Монгол ажилтнуудын тоог нэмэх бодолтой байна.

Ерөнхий менежер Травис Канимгхам, "Манай компани ажилчдаа сургаж, чадавхжуулах олон сургалтууд зохион явуулж, зөвхөн Монгол улсын бус олон улсын стандарт, журмуудыг баримтлан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг".

Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулж 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. Интернешнл СОС Монголиа ХХК 8 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм. Тус компанийн Ерөнхий менежер Травис Канимгхамтай уулзаж ярилцлаа.

Сарын шилдэг ханган нийлүүлэгч болсонд баяр хүргэе.

Баярлалаа.

Та компанийнхаа тухай товч танилцуулна уу?

Манайх нэлээд олон жилийн өмнө Айванхоу Майнз компаний урилгаар ирж, хээрийн хайгуулын ангид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байлаа. Тэр үед Оюу Толгой орд нээгдээгүй байсан. Одоогоос 9 жилийн өмнө. Бидний хувьд өнөөдөр эмч, сувилагч, сэтгэлзүйч, эмийн санч, захиргааны ажилтан зэрэг 45 мэргэжилтэнтэй хайгуул болон уурхайн талбайд үйл ажиллагаа явуулж байна. Манай компани ажилчдаа сургаж, чадавхжуулах олон сургалтууд зохион явуулж, зөвхөн Монгол улсын бус олон улсын стандарт, журмуудыг баримтлан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ?

Цаашид Оюу Толгой компанитай хамтран хөдөлмөрийн байр буюу мэргэжлээс шалтгаалах өвчнийг илрүүлж, оношлох, эмчлэх, түүнчлэн урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд уурхай дахь эмнэлгийнхээ дэргэд мэргэжлээс шалтгаалах өвчнийг оношилж, анагаах төв байгуулах юм. Тиймээс нийт ажилтнуудаа яаралтай тусламж үзүүлэх чадварт илүү сайн сургаж байгаа. Харин ирээдүйн төлөвлөгөө бол мэргэжлээс шалтгаалах өвчин, нөхцлийн эмнэлэг байгуулах. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ эрхлэхээс гадна энэ чиглэлээр Рио Тинто компанийн олон улст баримталдаг түвшин, үйлчилгээний төрөл, чанарыг нэвтрүүлэх цогц үйлчилгээтэй салбар болно. Бидний хувьд Рио Тинто компанийн мэргэжлээс шалтгаалах өвчнийг эмчлэх олон улсын багтай хамтран ажилладаг.

Танай компани нийт хэдэн ажилтантай вэ?

Нийт 120 ажилчинтай. Ихэнх нь эмч, сувилагч. Цөөн хүнтэй мэргэжлийн баг Улаанбаатар хотод байрлаж уул уурхайн компаниудын хээрийн анги, төслийн талбай дахь салбаруудын өдөр тутмын үйл ажиллагааг хянадаг. Нийт ажилтнуудын 75 хувь нь Монголчууд. Тэднийг цаашид улсдаа хамгийн чадварлаг мэргэжилтэн болгон сургаж, Монгол ажилтнуудын тоог нэмэх бодолтой байна. Манай компани ерөнхий үзлэг, эмчилгээ, эмийн үйлчилгээ үзүүлэхээс илүү яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр нарийвчлан ажилладаг учраас гэнэтийн аваар ослын үед бэлэн байх үүрэгтэй.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн