КОВИД-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн
сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор
“Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд 602 мянган ам.доллар буюу
ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгөөр Монгол Улсын цар тахлын эсрэг үйл
ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг
нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэх төслүүдийг шинээр санхүүжүүлэхээр боллоо.
Энэхүү
бэрхшээлт цаг үед “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд НҮБ-ын Хүн амын
сан болон улс, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан
сэргийлэх суурь арга хэмжээг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна.
Рио
Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал
Х.Амаржаргал хэлэхдээ: “Рио Тинто компани цар тахлын энэ цаг үед өөрийн
ажиллагсад болон үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо ард иргэдийн эрүүл
мэнд, аюулгүй ажиллагаанд анхаарлаа үргэлжлүүлэн хандуулж, уурхайн үйл
ажиллагааг саадгүй явуулахыг зорин ажиллаж байна. Ингэснээр бид бүхэн
улс, орон нутгийн татварт хувь нэмрээ оруулан, харилцагч худалдан
авагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой байх юм. Бид НҮБ-ын Хүн
амын сантай хамтран Монгол Улс дахь КОВИД-19 болон бусад халдварт
өвчний оношилгоо, эрт илрүүлэлтийг сайжруулах, зайн оношилгоо,
эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах болсондоо баяртай
байна” гэсэн юм.
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Цар тахал
биднийг хэр зэрэг бат бэх, тогтвортой байгаа вэ гэдгийг сорьж байгаа энэ
үед бид хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулж, бизнесийн үйл
ажиллагаагаа тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Ийм учраас хамтран ажиллаж буй түнш, орон нутгийн байгууллагуудын үйл
ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор бэлэн байдлыг нь
нэмэгдүүлэхэд бид зохих хувь нэмрээ оруулж, эдийн засаг, нийгмийн
хүндрэлтэй нөхцөл байдлыг хамтдаа даван туулж чадах юм. Бид энэ бүх
бэрхшээлийг хамтдаа даван туулж гарна” гэв.
Энэхүү түншлэлийн
үндсэн зорилго нь эрсдэл өндөртэй, ар гэрийн гачигдал, санхүүгийн чадавх
султай ард иргэдэд үйлчилдэг эрүүл мэндийн нэгжийн чадавхыг
үргэлжлүүлэн сайжруулж, КОВИД-19 болон бусад төрлийн халдварт өвчнийг
оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх, КОВИД-19 цар тахлын үед мэргэжлийн
эмчийн тогтмол үзлэгт хамрагдах шаардлагатай, эрсдэл өндөртэй өвчтөн,
жирэмсэн эмэгтэйчүүдэд зайн оношилгоо, эмчилгээ үйлчилгээг чанартай, цаг
алдалгүй хүргэх явдал юм.
Хавсралт
Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд ямар үр дүн гарах вэ?
Оношилгооны чадавх нэмэгдэнэ
Өмнөговь
аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн
эмнэлэг, Яармаг дахь Нийслэлийн КОВИД-19/Эх, хүүхдийн эмнэлэг, ЭХЭМҮТ-д
оношилгооны үйлчилгээний нэгжийг байгуулна:
- Лабораторийн дараах төхөөрөмжийг нийлүүлнэ.
- Өмнөговь
аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн
эмнэлэг, Яармаг дахь КОВИД-19/Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэгт тус бүр
гурван ширхэг термоциклийн төхөөрөмж. ЭХЭМҮТ-д нэг термоцикл байдаг. - PCR буюу Полимеразийн гинжин урвалын дөрвөн лаборатори
- ДНХ-тэй ажиллах бичил хурилтуур
- Цельсийн -70 градусын дөрвөн ширхэг хөлдөөгч
- ДНХ, РНХ ялгах төхөөрөмж
- КОВИД-19 праймер ПГУ-ийн урвалж
- Өмнөговь
Лабораториудыг
дээрх төхөөрөмжөөр хангаснаар халдварт өвчний оношилгоонд тавигддаг
олон улсын стандарттай нийцэхийн сацуу холбогдох хэрэгцээт төхөөрөмжөөр
хангана.
Европын Холбооны санхүүжилтээр Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагатай хамтран ажиллаж лабораторийн боловсон хүчнийг сургаж
бэлтгэнэ.
Зайн оношилгоо, эмчилгээ
Мэргэжлийн эмчийн байнгын үзлэгт орох ёстой хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэнэ:
- Эх,
нярай, хүүхэд, өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, дотор, эндокрионологи,
сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй анхан шатанд ажиллаж буй эрүүл
мэндийн ажилтнуудыг холбох, цахимаар зөвлөлдөж, улмаар эмнэлгийн тусламж
үйлчилгээг хүргэх тухай заавар боловсруулна. - Өмнөговь,
Дорноговь аймгийн багууд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр
хорооллын бүсэд ажилладаг анхан шатны эмнэлгийн ажилтнуудад шаардлагатай
эрүүл мэндийн тусламжийн хэрэгслийг нийлүүлэх. Эрүүл мэндийн сайдын
2020 оны А/291 тоот тушаалд дурдсан байдаг бөгөөд дараах хэрэгсэл ордог.
Үүнд:- Интернетийн эрх бүхий зөөврийн таблет
- Судасны цохилт хэмжигч
- Жинлүүр
- Цусны даралт хэмжигч
- Чагнуур
- Халуун хэмжигч
- Цусан дахь сахар, холестерины түргэн оношлуур.
Алсын
зайнаас жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ
болон Zoom, эсвэл Mn.Obstetrics гэх мэттэй дүйцэх Эрүүл мэндийн яамнаас
баталсан програм хангамжийг ашиглан сургалтыг эмч нарт орно.
Оюу толгойн зүгээс өмнө нь гаргасан санаачилгууд
“Оюу
толгой” компани, түүний ажилтнууд КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс
урьдчилан сэргийлэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор 455 сая
төгрөгийн хандив өгсөн юм. Үүнээс 100 сая төгрөгийг Монголын Уул уурхайн
үндэсний ассоциациар дамжуулж Монгол Улсын Засгийн газарт, 200 сая
төгрөгийг Өмнөговь аймгийн Онцгой комисс, 10 сая төгрөгийг Говийн Оюу
хөгжлийг дэмжих сангаар дамжуулж Ханбогд сумын Онцгой комисст
хандивласан юм. Оюу толгойн уурхайчид хандивын аян өрнүүлсний үр дүнд
цугларсан 145 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд мөн хандивласан. Энэхүү
хандивын аянд Оюу толгойн гэрээт 38 компанийн ажилчид оролцсон юм.
Нэмэлт мэдээлэл
602 мянган
ам.доллар нь КОВИД-19 цар тахлын үеийн сэргээн босгох үйл ажиллагаанд
зориулж Рио Тинтогийн зүгээс дэлхийн улс орнуудад зориулан гаргаж буй
түншлэлийн нэг санаачлага юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах
хуудаснаас авна уу. https://www.riotinto.com/news/covid-19
Хариулт үлдээнэ үү